Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

Шинжлэх ухаан

ОУСС дээр ер бусын туршилт хийнэ8 сар 7. 9:27

Олон улсын сансрын станц дээр /ОУСС/ ажиллаж буй сансрын нисэгчид солир, Сар болон Ангараг гарагийн чулуулгуудаас шаардлагатай элементүүдийг нян бактериудын тусламжтайгаар гаргаж авах ер бусын туршилт хийх гэж байна.   Францын нийслэл Парис хотод төвтэй Европын сансрын агентлагийн /ЕСА/ мэдээлснээр, Их Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмжийг долдугаар сарын 30-нд ОУСС дээр амжилттай угсарсан бөгөөд удахгүй ашиглаж эхэлнэ.   “Сансарт ашигт малтмал олборлох нь сансрын нисэгчдэд сансрын орон зайд удаан хугацаагаар байх боломж олгохын зэрэгцээгээр тэднийг эрдэс бодис, металл, хүчилтөрөгч, ус болон түлшээр хангана” гэж ЕСА мэдээлжээ. “Санхүүгийн болон экологийн хувьд ийм материалыг Дэлхийгээс сансарт хүргэх нь үнэтэй тусах учир үүний оронд сансрын нисэгчид сансарт байгаа зүйлүүдийг ашиглах боломжтой” гэж тус агентлаг онцолсон байна.   Ер бусын туршилт Сансрын нисэгчид одоо туршилтынхаа явцад гурван өөр төрлийн нян бактери хэрхэн амжилттай үүсэж байгааг тодорхойлох ёстой бөгөөд жингүйдлийн нөхцөлд  “biofilm” /ямар ч гадаргуу дээр байдаг бие биетэйгээ холбоотой асар олон бичил биет/ гэж нэрлэдэг давхаргыг үүсгэх ёстой байна.   Компьютерын хулганаас хэтрэхгүй хэмжээтэй 18 саванд хийсэн нян бактериудын тусламжтайгаар ОУСС-ын бүхээгт загварчлан бий болгосон бичил таталцал нь сансрын чулуулгуудаас төмөр, кальци, магни зэрэг эрдэс бодисыг гаргаж авах нян бактерийн чадварт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох ажээ

Агаарын бохирдол танин мэдэхүйн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй2018, 8 сар 29. 9:42

Агаарын бохирдол нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.Агаарын бохирдлын сөрөг нөлөө нас ахих тусам нэмэгдэж байна гэж судлаачид дүгнэжээ. АНУ болон БНХАУ-ын судлаачдын хамтарсан баг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хятадын 20 мянган хүний математик болон ярианы ур чадварыг ажигласан байна.Энэхүү судалгааны үр дүнд дэлхийн хүн амын 91 орчим хувь нь биед сөрөг үр дагавар үүсгэх боломжтой, бохирдол ихтэй агаараар амьсгалж байгааг тогтоожээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, үл үзэгдэх алуурчин гэх агаарын бохирдлын улмаас дэлхийд жил болгон 7 сая орчим хүн эрт нас барж байна.Агаарын бохирдол нь Альцгеймерийн өвчин болон Демениягийн бусад хэлбэрүүд зэрэг дегенератив өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.“Бохирдол ихтэй агаараар амьсгалах нь хүний боловсролын түвшинг нэг жилээр ухраах сөрөг үр дагавартай” гэж Йелийн их сургуулийн Олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Си Чень хэллээ.Өмнө нь хийсэн судалгаагаар агаарын бохирдол нь сурагчдын танин мэдэхүйн чадваруудад сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон байна

Наса шинэ төхөөрөмж хөөргөжээ2018, 8 сар 13. 11:59

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг наранд хамгийн ойр хүрч очих тандалтын төхөөрөмж зохион бүтээсэн ба уг төхөөрөмжийг тээсэн пуужин өнгөрсөн ням гарагт Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас хөөрсөн байна.Уг үйл ажиллагааг бямба гарагт явуулахаар төлөвлөөд байсан боловч техникийн саатлын улмаас түр хойшилсон ажээ. НАСА-гийн мэдээлснээр, уг төхөөрөмж нь хөөргөснөөс хойш 40 орчим минутын дараа нарыг алсуур хүрээлсэн тойрог замд нэвтэрсэн аж.Төхөөрөмжийн гадаргууг 10 сантиметр зузаан дулаан тусгаарлагч нүүрстөрөгчийн хөвөн бүрхүүлтэй бүтээсэн нь түүнийг цельсийн 1400 хэмд тэсвэртэй байх боломжийг бүрдүүлсэн ажээ

Хөхний хавдрын эмчилгээний шинэ аргыг танилцуулсан байна2018, 6 сар 5. 13:39

Ихээхэн түгээмэл тархацтай хөхний хорт хавдар өвчний эхэн үед олонхи эмэгтэйчүүдийн хувьд эдгэрэх найдвараа алдалгүйгээр химийн эмчилгээг алгасах боломж олгох эмчилгээний шинэ арга нээсэн тухай өвчтөн тус бүрийн эрсдлийг хэмжих генетикийн сорилыг ашигладаг маш нарийн судалгаа явуулсан эрдэмтэд танилцууллаа гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Олон нийтийн газар Wifi битгий ашигла!2018, 6 сар 4. 9:40

Ухаалаг төхөөрөмж / smart device / түүний хэрэглээг дэмжих хөдөлгөөнт интернэт. Энэ хоёрын зохицол нь бидний амьдралын хэв маягт шинэ тренд авчирчлаа. Гэвч сайн бүхний ард сүүдэр байдагтай ижил цахим орчин дахь хувийн мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал, анхаарал татахуйц асуудал болон хувирчээ.

Орчлон ертөнц дэх хамгийн том объектыг нээн илрүүлжээ2018, 5 сар 1. 14:46

Маш хүчтэй дуран авай ашиглан Орчлон ертөнц дэх хамгийн том хэмжээтэй объектыг одон орончид нээн илрүүлсэн тухай Их Британийн "Nature" сэтгүүлд бичжээ.12,4 тэрбум жилийн өмнө SPT2349-56 гэдэг энэхүү тэнгэрийн эрхэс нь асар том хэмжээтэй байсан бөгөөд 14 галактикаас тогтож байжээ.Эрдэмтдийн тооцоолсноор, өнгөрсөн хугацаанд уг объект нь бусад хэдэн зуун галактикийг залгиснаар хэмжээ нь улам томорч, Нарны масснаас 1000 их наяд дахин илүү масстай болсон аж. Галактикуудын ер бусын энэхүү нэгдлийн хэмжээ нь төдийгүй нас нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн байна. Ажиглалтаас үзвэл, Их дэлбэрэлтээс 1,4 тэрбум жилийн дараа эдгээр 14 галактик хоорондоо нийлсэн аж

Эрдэмтэд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх чадвартай шивээс зохион бүтээжээ2018, 4 сар 25. 10:12

Хорт хавдрыг эрт үед нь оношлох чадвартай шивээсийг эрдэмтэд бүтээжээ. Судалгааны ажлыг “Sсience Translational Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна.Тус шивээс нь зарим тохиолдолд хавдрын өвчлөлийг илтгэх цусны сийвэн дэх кальцийн хэмжээ ихсэх үзэгдлийг таньдаг бөгөөд хүний биед тодорхой өөрчлөлт явагдах үед өнгөө өөрчилснөөр яаралтай эмчид хандах болсны дохиог үзүүлэхэд тус дөхөм болдог аж.  Судлаачид энэ аргыг хархан дээр туршиж үзсэн бөгөөд судалгаа амжилттай болжээ

Оросын эрдэмтдийн гарган авсан ДОХ-ын эсрэг эмийг клиник туршилтад оруулна2018, 4 сар 24. 11:34

Хүний дархлал хомсдолын вирусын халдварыг эмчлэх зорилгоор Орос улсад гарган авсан эмийг удахгүй клиник туршилтад оруулах гэж байна. Энэ тухай ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах "Роспотребназдор" байгууллагын дарга Анна Попова Москвад болсон ХДХВ/ДОХ-ын асуудлаархи олон улсын VI бага хурлын үеэр мэдэгдлээ.  “Роспотебназдор байгууллагын дэргэдэх Халдвар судлалын төв хүрээлэнд  ХДХВ-ын халдварын эсрэг генийн шинэ төрлийн эмчилгээ, молекулын вакцинжуулалтад зориулсан, зарчмын хувьд цоо шинэ эмүүдийг гарган авах ажил явагдаж байна

Орионы мананцрын "Бетельгейз" одны нарийвчилсан зургийг авчээ2017, 6 сар 28. 13:59

Ирландын Дублин хотын Дээд түвшний судалгааны хүрээлэнгийн одон орны профессор Имон О’Горман тэргүүтэй хэсэг эрдэмтэд Анчны орд дахь Орионы мананцрын "Бетельгейз" гэдэг аварга том улаан одны нарийвчилсан зургийг авч чаджээ. Энэ тухай Ирландын “Irish Times” сонинд бичсэн байна.Уг одны зургийг Чили улсын нутаг дэвсгэрт байрлах “ALMA” шинэ радио дуран авайн тусламжтайгаар авчээ

Оросын МС-21 маркийн шинэ онгоц анхны туршилтын нислэгээ хийнэ2017, 5 сар 18. 12:30

Оросын зорчигч тээврийн МС-21 нисэх онгоцыг Эрхүүгийн нисэх онгоцны үйлдвэрийн талбайд гарган туршилтын жолоодлого хийжээ. Уг нисэх онгоцыг зуны туршилтанд бэлтгэж байгаа боловч яг хэзээ турших вэ гэдгийг мэдээлсэнгүй.“Анхны нислэгт бэлтгэх явцад уг онгоцны системүүдийг шалгах ажил хийгдэж, маршийн болон туслах хүчний төхөөрөмжийг шалгаж, заводын нисэх талбай дээр жолоодлого, гүйлтийг гүйцэтгэж байна” гэж Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацийн цахим хуудсанд бичжээ. 5 дугаар сарын 15-нд Эрхүү хотод Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр онгоцны туршилтын гүйлтийг хийх үед байлцсан эсэх талаар мэдээлсэнгүй.МС-21 онгоц бол ЗХУ задарсны дараа зохион бүтээсэн хоёрдахь зорчигч тээврийн нисэх онгоц юм

Америкийн эрдэмтэд "хиймэл сав" зохион бүтээжээ2017, 4 сар 28. 17:10

Америкийн хүүхдийн эмч нар эхийн савтай маш адилхан “хиймэл сав”-ыг бүтээжээ. Ийм систем нь дутуу төрсөн хүүхдийг бойжуулах практикыг чанарын хувьд өөрчилж чадна гэж тооцоолж байгаа ажээ

Ширүүн өрсөлдөөний дунд Орос улс сансар судлалын өдөртэй золгож байна2017, 4 сар 12. 15:55

Орос улсад сансар судлалын ойн баярыг тэмдэглэж байна. 56 жилийн өмнөх энэ өдөр Юрий Гагарин хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа сансарт ниссэн юм.   Сансар судлалын ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээ Байконур, Восточный сансрын хөлгийн буудлуудад болно

Дэлхийд анх удаагаа өөр хүний зохиомол үүдэл эсийг өвчтөнд шилжүүлэн суулгажээ2017, 3 сар 29. 14:35

Японы эрдэмтэд дэлхийд анх удаагаа хүний зохиомол үүдэл эсийг /iPS/ өөр хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ. Энэ тухай Японы байгалийн ухааны “Рикэн” хүрээлэнгээс мэдээллээ. Уг мэс заслыг Хиого мужийн Кобе хотын анагаах ухааны төвд хийж, донорын iPS эсийг нүдний торлог нь гэмтсэн өвчтөнд шилжүүлэн суулгасан байна

Стивен Хокинг сансарт нисэхээр төлөвлөж байна2017, 3 сар 21. 17:01

Британийн алдарт онолын физикч, сансар судлаач С.Хокинг “Virgin” группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Ричард Брэнсоний сансрын хөлгөөр сансарт нисэхээр төлөвлөж байгаа аж. С.Хокинг “Өглөөний мэнд, Британи орон” нэвтрүүлэгт оролцохдоо “задгай сансарт гарах тухай зүүдэлж ч байгаагүй. Р.Брэнсон надад “Виржин Галактик” хөлгөөр нисэх санал тавихад нь шууд зөвшөөрсөн” хэмээн ярьжээ. Р.Брэнсоний “Виржин Галактик” сансрын нислэгийн компани удахгүй сансарт нисэх хүсэлтэй иргэдийг төлбөртэйгээр сансарт аялуулах аж.  Р.Брэнсон "2009 он гэхэд нислэг үйлдэх боломжтой" хэмээн мэдэгдэж байсан боловч дараалсан олон бүтэлгүйтлийн улмаас энэ төлөвлөгөө нь хойшлогдсоор ирсэн юм. С.Хокинг ярилцлагын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын талаар мөн дурджээ. Тэрбээр Д.Трампыг “гарамгай амлагч” гэж нэрлээд өөрийг нь АНУ-д хэзээ ч нэвтрүүлэхгүй байж мэднэ гэж болгоомжилдог гэдгээ хэлсэн байна

Соёлыг сүйтгэгчид хадны сүг зургууд дээр нэрээ сийлжээ2017, 3 сар 21. 16:12

Хэсэг вандалууд /соёлын үнэт зүйлсийг сүйтгэгчид/ Сахарын цөлд орших эртний хадны сүг зургийг баллаж сүйтгэсэн тухай Чад улсын Соёлын сайд мэдэгдлээ.  Сайд Махамат Салех Харун ойролцоогоор 8 мянган жилийн настай хадны сүг зураг дээр орчин үеийн танхайчуудын хийсэн “уран бүтээлийг” “түүхийн төдийгүй Чадын иргэдийн дурсгалыг доромжилсон эмгэнэлт явдал” хэмээн дүгнэжээ. Соёлыг сүйтгэгчид эртний хүмүүсийн уран бүтээл дээр элдэв зүйл эрээчсэнээс гадна өөрсдийн нэрээ франц, араб хэлээр сараачин бичжээ. Эл балмад үйлдлийг нутгийн залуучууд хийсэн бололтой.  Эннедигийн өндөрлөг газрыг 2016 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан юм

Дэлхийн цөм дотор шинэ элемент олджээ2017, 1 сар 10. 17:17

Японы эрдэмтэд дэлхийн цөм дотор байгаа “алга болсон элемент”-ийг олсон байна. Эрдэмтэд энэ элементийг олон арван жилийн турш хайсаар иржээ. Тэдний үзэж байгаагаар энэхүү элемент нь дэлхийн цөмийн багагүй хэсгийг буюу төмөр, никелийн дараа орох хэмжээний хувийг эзэлдэг ажээ. Дэлхийн гүнд маш өндөр хэмийг бий болгож, даралт үүсгэдэг энэхүү элемент нь цахиур байж магадгүй юм. Уг нээлт нь дэлхий хэрхэн бий болсныг тодорхойлоход тус болох юм. Токиогийн их сургуулийн эрдэмтэн Эйдзи Отани энэ талаар тайлбарлахдаа, цахиур нь дэлхийн цөмийн тав орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд ингэхдээ уг элемент төмөр-никелийн хайлш болон ууссанаар жин дардаг байж магадгүй гэв. Дэлхийн цөм нь 1200 км радиустай хатуу бөмбөлгөөс бүрддэг гэж үздэг

100 гаруй англи үгс араб хэлнээс гаралтай2016, 12 сар 27. 16:21

Арабын эрдэмтэд англи болон араб хэлний харьцуулсан судалгаа хийх явцдаа өргөн хэрэглэгддэг 100 гаруй англи үгс нь араб хэлний үгстэй харилцан хамааралтай болохыг тогтоожээ. Аль-Арабия телевизийн сувгийн мэдээлснээр, дээрх судалгааг 12 дугаар сарын 18-нд тэмдэглэдэг араб хэлний өдөрт зориулан явуулжээ. 1973 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан шийдвэрээр араб хэлийг тус байгууллагын албан ёсны хэл болгосон байна. Судлаачдын олж тогтоосноор, өдөр тутам хэрэглэгддэг англи хэлний 100 гаруй үгс нь араб хэлний язгууртай ажээ

2016 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй2016, 11 сар 15. 10:11

2016 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй гэж НҮБ-ын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Энэ онд дэлхийн агаарын дундаж хэм  аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.2 хэмээр давах төлөвтэй байгаа аж. Марокко улсад болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "COP22" бага хурлын үеэр Дэлхийн цаг уурын байгууллага энэ тухай мэдэгдсэн байна

Дэлхийн дулаарлын улмаас Арктикийн мөсөн бүрхүүл багассаар байна2016, 11 сар 8. 9:20

Дэлхийн дулаарал нь байгаль орчинд ялангуяа далайн түвшин, уур амьсгалд нөхөж баршгүй хохирол учруулах аюултай билээ. Тиймээс туйлын мөс хэр их хайлж байгааг хянах зэргээр дэлхийн цаг уурын байдлыг байнга ажиглаж байх хэрэгтэй юм. НАСА агентлагаас гаргасан сүүлийн мэдээллээс үзвэл Арктикийн мөсөн бүрхүүлийн эзлэх талбай багасч, мөс нь нимгэрсээр байна

Ц.Сандуйгийн дүү оффшор бүсэд дансгүй бөгөөд Сэргэлэнгийн Цэндсүрэн гэгч эрхэм оффшор бүсэд данстай байжээ2016, 5 сар 11. 8:39

Өчигдрөөс эхэлж оффшор дансны талаарх мэдээлэл олон нийтэд ил болж жинхэнэ шуугиан тарьж байна. Панамын “Mossack Fonceka“ гэх хууль, эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн 11 сая баримт бичгийг Германий сонины редакци олж авч, Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд тарааснаар дэлхийн олон орны төрийн тэргүүн, улстөрчид, тэдний гэр бүлтэй холбоотой мэдээлэл олон нийтэд ил боллоо. Энд манай улстөрчид, бизнесийнхэн болон тэдний гэр бүлийнхний талаарх мэдээлэл ч цацагдаж шуугиан тарьж байна.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.