Өмнөд Солонгост бүсгүйчүүд нөхөрт гарахгүй, хүүхэд төрүүлэхгүй, дотно харьцаанд орохгүй байх нь ихсэх болжээ. Энэ үзэгдлийг бүр “Сампогийн үе” гэж нэрлэдэг болсон байна
ДАШТ-2018-д зориулсан нэгэн гарын авлага Аргентинд ихээхэн дуулиан шуугиан тариад байна. Үндэсний хөл бөмбөгийн холбооноос тараасан тус гарын авлага дотор орос эмэгтэйчүүдийг найрах агуулга бүхий зөвлөмжүүд багтаж байсан аж
Ромын Папыг хамгаалдаг Швейцарийн гвардын цэргүүдэд зориулан 3D хэвлэгч дээр хийсэн хуванцар дуулга малгайг Ватиканд олон нийтэд үзүүлсэн тухай Daily Mail сонинд бичжээ. Ням гарагт Ариун Сахиусан тэнгэрийн харшид болсон шинэ цэргүүдийн тангараг өргөх ёслолын үеэр төмөр дуулгыг тун удахгүй орлох уг шинэ малгайг үзүүлсэн байна. Шинэ дуулганы давуу талууд гэвэл хөнгөхөн бөгөөд удаан хугацаагаар өмсөхөд тохиромжтой байдал юм. Дуулгыг хийсэн материал нь хэт ягаан туяанд тэсвэртэй ба халах нь бага аж
Гэрэл зураг дээр инээмсэглэн гарсан хүмүүс нь буурьтай төлөв царайтай гарсан хүмүүстэй харьцуулахад илүү хөгшин харагддаг гэнэ. Ийм дүгнэлтийг Канад, Израилийн эрдэмтэд хийснийг Times сонинд нийтэлжээ. Судлаачид 40 хүнээс бүрдэх бүлгийнхэнд хандан, зарим нь инээж, зарим нь инээхгүй байгаа 35 эрэгтэй, 35 эмэгтэй хүний насыг гэрэл зургаар нь тодорхойлох санал тавьсан байна. Туршилтын дүн гарахад, инээж буй хүмүүсийн насыг нэг жилээр илүү хөгшрүүлж таасан аж
Алдарт Таж-Махал бунхны өнгө хувирч байгааг зогсоох, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаад улс орнуудаас тусламж хүсэхийг Энэтхэгийн Дээд шүүх Засгийн газартаа үүрэг болгосон тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.XVII зууны үед цагаан гантиг чулуу болон бусад материалаар барьсан алдарт Таж-Махалын өнгө нь шар болж хувираад байсан бол одоо бор ногоон болж байгаа гэнэ.Янз бүрийн бохирдол, үйлдвэрүүдийн утаа, бунхны зэргэлдээ орших бохирдсон Ямуна голын усанд суусан шавьжнууд ханан дээр нь очиж сууддаг зэрэг нь Таж-Махал бунхны өнгө хувирахад нөлөөлж байна гэж мэргэжилтүүд үзэж байгаа аж. Тус улсын Засгийн газар энэ бунхны ойролцоох хэдэн мянган үйлдвэрийг өмнө нь хаасан юм
Дэлгэсэн далавчны хэмжээ нь 11,15 см-т хүрдэг асар том шумуулыг Хятадын баруун өмнөд нутагт олж илрүүлсэн тухай "South China Morning Post" сонинд бичжээ. “Үлэмж биет” уг шумуулыг Хятадын шавьж судлаач Жао Ли гэдэг хүн Сычуань мужид өнгөрсөн оны 8 дугаар сард олжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр уг шумуулыг дэлхий дээрх хамгийн том шумуул мөн гэдгийг батлахын тулд нарийвчлан судалсан байна
Юрийн галвын сүүлч үе буюу одоогоос 150 сая жилийн тэртээд хамаарах хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс Францын нийслэл Парис хотод саяхан болсон дуудлага худалдаагаар 2.8 сая евро буюу 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ.“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, 12 метр урт диплодок үлэг гүрвэл, 3.8 метр урт аллозавр үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг энэ долоо хоногийн лхагва гарагт дуудлагаар худалдсан байна.Аллозаврын араг ясны 40 орчим хувь нь олдоогүй ч холбогдох албаны хүмүүс зургаан сар орчим ажилласны дүнд үүнийг сэргээн засварлаж, бүрэн бүтэн болгожээ.Дуудлага худалдааг зохион байгуулагчид хэлэхдээ “Энэ хоёр үлэг гүрвэлийн чулуужсан яс бодсоноос өндөр үнэд хүрлээ. Бид 1.4 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан” гэжээ. Эдгээрийг хэн худалдан авсан нь хараахан тодорхойгүй байна.Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр, үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг Европ болон АНУ-ын музейнууд голдуу худалдан авдаг аж
Энэтхэгийн мэс засалчид зулайгаараа нийлсэн сиамын ихрийг салгасан тухай "Би-Би-Си" телевиз мэдээллээ.“Бүх Энэтхэгийн Анагаахын ШУА” нийгэмлэгийн харьяа эмнэлгийн 30 эмчээс бүрдсэн баг өчигдөр 16 цагийн турш хагалгаа хийсний эцэст хоёр настай Жага, Калиа хэмээх ихэр хөвгүүдийг салгаж чадсан байна.Хөвгүүдийн цусны судас, тархины эд эсээрээ нийлсэн байдалтай төрсөн аж. Энэ нь маш ховор тохиолдол гэнэ
Америкийн нэгдсэн улсын түүхэнд "хар" өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр болсон. Хамгийн өндөрт тооцогддог "ихэр цамхаг" 2001 оны есдүгээр сарын эл өдөр террорист өртөн хоромын дотор сүйрэн 2983 хүн амь алдсан билээ. -Ихэр цамхагийн түүх- Дэлхийн худалдааны төвийг барих санаачлага нь Нью-Йорк хотын удирдлага Дэлхийн худалдааны корпораци байгуулан Манхэттэн дүүрэгтээ худалдааны төв байгуулахыг зорьж байсан 1946 оноос эхлэлтэй байсан аж
Дэлхийн асар олон зочид буудалд өрөөний дугаар нь 419 байснаа шууд 421 болдог. Эсвэл 420 тоот гэхийн оронд 419+1 гэж бичсэн байдаг
Хүн төрөлхтөн байгалийн баялгийг ийм шуналтай, ийм хурдтайгаар ашиглах тусам дэлхийн мөхлийн тухай яриа хэтрүүлэг биш болж мэдэхээр байна. Хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалан хүн төрөлхтөн мөхөж сөнөх аюул нь бүрэн боломжтой бөгөөд харин тэр үед хүн гэгч “хоёр хөлт хохимой толгойтноос” ангижирсан эх дэлхий маань эргэн сэргэх магадлалтай.
Даваа гарагт Мадагаскараас тээвэрлэн авчирсан 276 721 доллароор үнэлэгдэх 330 ширхэг өвөрмөц ховор төрлийн яст мэлхийг хураан авсан байна. Сүүлийн үед хууль бусаар зэрлэг амьтад болон амьтдын эд эрхтнийг хилээр гаргах явдал олонтоо гарах боллоо гэж Малайзын эрх баригчид анхааруулжээ.Гаалийн ерөнхий газрын дэд дарга Абдулл Вахид Сулонгийн хэлснээр, 325 ширхэг "Indian star" гэдэг нэртэй яст мэлхий, 5 ширхэг "Ploughshare" гэдэг яст мэлхийг таван хайрцганд хийгээд "чулуу" гэсэн шошго наасан байжээ.Эдгээр амьд яст мэлхийнүүдийг Мадагаскарын "Antanaviro" нисэх онгоцны буудлаас "Etihad" компанийн онгоцоор ням гарагт авчирсан байна
2016 онд 20 сая фунт стерлингийн /26 сая доллар/ анхны үнэтэйгээр дуудлага худалдаанд орж байсан Английн Норт-Йоркшир гүнлэгийн нутаг дахь Уэст Хэслертон гэдэг тосгоны шинэ эзэн тодорсон байна.Энэ сууринд 43 байшин, мөн 21 өрөө бүхий том хаус, 2116 акр талбайтай эзэмшил газар байдаг. Тосгоны хамгийн том барилга нь Уэст Хэслертон Холл хаус юм.150 жилийн турш уг тосгонг нэг гэр бүлийнхэн эзэмшиж байжээ
Зөгийн үүрний лаваар хооллодог төөлүүр хорхойн авгалдай нь гялгар уутыг мөн адил иддэг болохыг Кембрижийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Төөлүүр хорхой нь гялгар уутыг идэж чаддаг болохыг Британийн эрдэмтэд туршилтаар тодорхойлсон байна.Газрын хөрс төдийгүй далай тэнгис тэр аяараа гялгар уутанд дарагдан бохирдож байгаа нь өнөө цагийн экологийн хурц асуудлуудын нэг болоод байгаа билээ. Дэлхий дээр жил бүр 80 сая тонн полиэтилен үйлдвэрлэж, гялгар уут болон бусад сав баглаа боодлыг хийдэг байна
АНУ-Мексикийн хил дээр хана барих зардал ойролцоогоор 66,9 тэрбум доллар болно. Энэ тухай уг төсөлд хяналт тавьж буй АНУ-ын Конгрессын Үндэсний аюулгүй байдал, засгийн газрын байгууллагуудыг хариуцсан хорооны бүрэлдэхүүнд багтдаг Ардчилсан намын сенатчдын туслахуудын бэлтгэсэн тайланд дурджээ.“Нэг бээр /1,6 км/ нь 36,6 сая долларын өртөгтэй байх тохиолдолд 1827 бээр /2940км/ урттай ханын нийт өртөг 66,9 тэрбум доллароос давна
Сармагчингууд өсгөсөн гэж үзэж байсан хойд Энэтхэгийн ойгоос олдсон охины түүх өөрөөр эргэж байна. Катарниагат гэдэг дархан цаазат газрын байгаль хамгаалагчид 1 дүгээр сард 8 настай, нүцгэн, дөрвөн мөчөөрөө мөлхөж явдаг охиныг олсон бөгөөд түүнийг сармагчингуудтай хамт хэдэн жил амьдарч байсан гэж үзэж байсан юм. Дурга гэдэг нэртэй болсон энэ охин биеийн болон сэтгэхүйн хөгжлийн бэрхшээлтэй байжээ
Дэлхий дээр 60 065 төрөл зүйлийн мод байдаг болохыг судалгаагаар тогтоожээ. “Botanical Gardens Conservation International” мод ургамал хамгаалах буяны байгууллага гишүүн 500 байгууллагаас цуглуулсан мэдээллийг судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр модны төрөл зүйлийн жагсаалтыг нэгтгэн гаргасан байна. Энэ жагсаалт нь ховор бөгөөд устаж үгүй болох эрсдэлд ороод байгаа модны төрөл зүйлийг таньж тогтооход нэмэр болно гэж тус байгууллага найдаж байна. Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Journal of Sustainable Forestry” сэтгүүлд нийтэлжээ. Мэдээлэлд дурдсанаар, Бразил улс модны төрөл зүйлийн тоогоор дэлхийд тэргүүлж байна
1867 оны 3 дугаар сарын 30-ны өдөр АНУ Аляскийн хойгийг Оросоос худалдаж авах гэрээ байгуулсны 150 жилийн ойг тохиолдуулан тус улсын Вашингтон болон Аляск муж улсын хотуудад соёл урлагийн арга хэмжээнүүд болж байна. Уг түүхэн үйл явдлыг тэмдэглэх хүрээнд үзэсгэлэн нээгдэж, лекц болон тоглолт зохион байгуулах аж. Вашингтон хотод хууль тогтоогчид болон засгийн газрын төлөөлөгчид оролцсон хүлээн авалтуудыг хийхээр төлөвлөжээ
Мексик улсын өмнөд нутгийн Чиуауа мужид хоёр бүсгүй селфидэх гэж байгаад амиа алдсан эмгэнэлт явдал болжээ. Хуулийн сургуулийн оюутан 18 настай Ниция Мендоса, дунд сургуулийн сурагч 17 настай Кларисса Мокечо нар нисэх онгоцны хөөрөх буух зурвасаас холгүй орших адууны жүчээ дотор байж байгаад хажууханд нь зогсч байсан фургон машины орой дээр үсрэн гарч селфиджээ. Зураг авч байхдаа тэд ойртон ирж байсан нисэх онгоцыг анзаараагүй байна
Германы нийслэл Берлин хотын “Боде” музейгээс даваа гарагийн үүрээр хэдэн сая долларын өртөг бүхий алтан зоос хулгайд алдагдсан тухай тус хотын цагдаа нар мэдэгдлээ.