Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа2 цаг 59 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ3 цаг 59 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 40 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав4 цаг 57 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ5 цаг 22 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Европ

Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель Грекийн нийслэл Афин хотод хоёр өдрийн айлчлал хийнэ. Меркель Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас, тус улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон сөрөг хүчний намын дарга Кириакос Мицотакистай уулзана.   Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн асуудлыг, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх боловч хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Македон улстай байгуулсан гэрээг тус улсын парламент баталсны дараа Грекийн хууль тогтоох байгууллага батлах гэж буйтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.   Меркель Грекийн Ерөнхий сайдтай пүрэв гарагт уулзахаар төлөвлөжээ

“Шар хантаазтнууд” дахин жагсчээ2018, 12 сар 24. 11:59

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотод “Шар хантаазтнууд” дахин жагссан бөгөөд зургаа дахь долоо хоногтоо дараалан жагсаж буй нь энэ болжээ.   Өнгөрсөн 11 дүгээр сард өрнөж байсан жагсаал цуглаантай харьцуулахад жагсагчдын тоо ихээхэн цөөрч, Парис хотод 2000 гаруй хүн жагссан байна. Энэ сарын 10-нд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон татвар болон цалингийн талаархи мэдэгдлийг хийсний дараа жагсагчдын тоо буурч эхэлсэн юм.   Баасан гарагийн шөнө тус улсын өмнөд нутгийн Перпиньян мужид зам тээврийн ослоор нэг хүн амиа алдсанаар уг жагсаалын улмаас амиа алдсан хүний тоо 10 хүрсэн байна

Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв2018, 12 сар 8. 11:14

2015 онд Францын нийслэл Парис хотод үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж байгаа франц-бельгийн гэх террорист бүлэглэлийн хоёр гишүүнд эрүү үүсгэсэн тухай “France Info” цахим хуудсанд мэдээлжээ.   Софиан Айари, Али Эль-Хаддад Асуфи гэгч этгээдүүдийг Бельгид баривчилж, Францад шилжүүлэн өгсөн байна

Баруун Европын 5 орон дүрвэгсдийг хүлээж авна2018, 8 сар 16. 10:09

Герман, Франц, Испани, Португаль, Люксембург болох баруун европын 5 улс “Aquarius” хөлөг онгоцноос цагаачдыг хүлээн авахад бэлэн байна гэж  Европын шилжилт суурьшил, дотоод  хэрэг, иргэншлийн асуудал эрхэлсэн комиссар Димитрис Аврамопулос “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Европын Холбооны 6 орон “Aquarius” хөлөг онгоцноос 141 дүрвэгчийг хүлээж авахаар тохиролцсон тухай “El Pais” өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн юм.“Aquarius” хөлөг онгоц нь Франц-Германы “SOS Mediterranee” засгийн газрын бус байгууллагад хамаардаг. Энэ хөлөг онгоц нь Ливээс Европын Холбооны улсууд руу шилжин суурьших дүрвэгсдийг аврах ажиллагаанд ашиглагддаг юм

Грект болсон жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ2018, 6 сар 8. 9:18

Хуучин Холбооны Бүгд Найрамдах Югослав улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Македон улсыг “Македон” гэж нэрлэснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Грект өнгөрсөн лхагва гарагт болжээ.“Македон бол Грек юм” гэсэн уриан дор Грекийн 23 хотод болсон уг жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ. Үүнээс Пелла болон Верия хотуудад болсон жагсаал цуглаанд хамгийн их хүн оролцсон байна

Италийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг К.Коттарелли-д даалгажээ2018, 5 сар 30. 10:28

 Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла эдийн засагч Карло Коттарелли-г хүлээн авч уулзах үеэрээ засгийн газрыг эмхлэн байгуулах үүргийг түүнд өгчээ.   Өмгөөлөгч Жузеппе Конте засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй тул Коттарелли-г Квириналийн ордонд дуудаж ирүүлсэн байна. “5 одны хөдөлгөөн” болон “Лиг”-ийн дэмжлэгийг хүлээсэн Конте-гоос санал болгосон засгийн газрын бүтцийн төсөлд Ерөнхийлөгч Маттарелла ням гарагт үндсэндээ хориг тавьжээ

ЕХ Венесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ2018, 5 сар 29. 11:24

 Европын Холбоо /ЕХ/ ойрын долоо хоногуудад Венесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн Дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Брюссель хотод болсон ЕХ-ны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын дүнд өнгөрсөн даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Түүнчлэн энэ сарын 20-нд болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг ардчиллын стандартыг зөрчсөн үйл явц болсон гэж гадаад хэргийн сайд нар үзэж байгаа учир тэд сонгуулийг дахин явуулахыг Венесуэльд уриалжээ. Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа АНУ тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн

Германд болсон жагсаал цуглаанд хэдэн мянган хүн оролцжээ2018, 5 сар 29. 9:36

Өнгөрсөн ням гарагт Берлин хотод болсон жагсаал цуглаанд 25 мянган хүн оролцжээ. Энэ тухай “Frankfurter Allgemeine Zeitung “ сонин мэдээлэв. Барууны үзэлт “Германы өөр нэг сонголт” гэдэг намын зохион байгуулсан жагсаал цуглаанд 5 мянга гаруй хүн оролцсон бөгөөд жагсагчид “Германы төлөөх ирээдүй” уриан дор цагаачлалын бодлогыг эргэн харахыг шаарджээ. Энэ үеэр мөн “Германы өөр нэг сонголт” намыг эсэргүүцсэн жагсаал Берлин хотын олон дүүрэгт болсон байна

Европын холбооны орнууд европын нэгдсэн прокурорын газар байгуулахаар шийджээ2017, 6 сар 9. 9:57

Европын холбооны гишүүн орнууд удтал хэлэлцсэний эцэст Европын нэгдсэн прокурорын газар байгуулахаар шийдлээ гэж ЕХ-ны хэвлэлийн алба мэдээлжээ.“6 дугаар сарын 8-нд Европын прокурорын газар байгуулах ажлыг хариуцаж буй гишүүн орнууд тус прокурорын газрын үйл ажиллагаа, үүргийн талаар дэлгэрэнгүй тусгаж заасан хуулийг хэлэлцэн санал нэгдсэн” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.Энэхүү шинэ бүтэц нь “тодорхой нөхцөлд шүүхийн журмаар луйвар болон ЕХ-ны санхүүгийн ашиг сонирхлыг хөндсөн бусад гэмт хэргийг мөрдөн шалгаж, мөшгих бүрэн эрхтэй байх юм. Тус байгууллага нь ЕХ-нд луйвар гарах явдалтай тэмцэхэд Европын болон гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагуудын ажиллагаа хүч чармайлтыг нэгтгэн зангидах юм” гэж тайлбарлажээ.Нэгдсэн прокурорын газар Люксембург улсад байрлана

Э.Макрон ОУОХ-ны үнэлгээний комиссын төлөөлөгчидтэй уулзна2017, 5 сар 16. 15:37

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 16-ны мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Э.Макрон Парист айлчилж буй Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ үнэлгээний комиссын төлөөлөгчидтэй уулзана. Энэ тухай Елисейн ордноос гаргасан мэдээлэлд дурджээ.Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОУОХ-ны үнэлгээний комиссын гишүүдтэй Елисейн ордонд Парисын цагаар 08:15-нд уулзах аж

Францын хамгийн залуу Ерөнхийлөгч тангараг өргөлөө2017, 5 сар 15. 9:24

Францын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макрон хуваагдаж хагаралдсан ард түмнээ нэгтгэхээ амлалаа.Өдгөө 39 настай Э.Макрон өнгөрсөн амралтын өдөр Франсуа Олландын халааг аван Елисейн ордонд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна

Германд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдийг баривчилжээ2017, 5 сар 10. 16:21

Улс төрийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийг хөнөөхөөр төлөвлөж байсан хэргээр Германы холбогдох албаны хүмүүс  өчигдөр буюу мягмар гарагт  хоёр этгээдийг баривчилжээ. Армийн хоёр алба хаагч  хуйвалдан халдлага үйлдэх гэж байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.Прокуроруудын мэдэгдсэнээр, хэт давруу үзлийн нөлөөнд автсан сэжигтнүүд нь дүрвэгчид болон улс төрчид, тэдний дотор Германы Ерөнхийлөгч асан Йоахим Гаук, Хуульзүйн сайд Хейко Маас нарыг онилон халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.Энэ хэргийн улмаас "Германы зэвсэгт хүчнийхний дунд  барууны үзэлт хэт даврагчид шургалан орсон" гэх яриа тус улс даяар тархжээ.Канцлер Ангела Меркелийн санаачилсан “Нээлттэй хаалга”-ны бодлогын улмаас Германд хэт давруу үзэлтнүүд шургалсан гэж германчууд үзэж байна

Европын холбоо Украинчуудад виз олгох нөхцлийг хөнгөвчилнө2017, 5 сар 10. 11:28

Европын Холбооны /ЕХ/ удирдлага ойрын өдрүүдэд Украины иргэдэд олгох визийн нөхцлийг хөнгөвчилнө гэдгээ зарлах гэж байна. Энэ тухай ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хуралдаанд оролцон үг хэлэхдээ мэдэгдлээ.“Бид дорно зүгийн түншүүдээ дэмжиж, тэдний эдийн засаг, төрийн байгууллагуудыг бэхжүүлж, тогтвортой болгохыг зорьдог, иймээс хэдхэн өдрийн дараа бид украин андуудтайгаа байгуулсан визийн нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн талаар зарлан мэдэгдэх болно” гэж тэрбээр хэлжээ.12 дугаар сарын 18-нд Европын Комиссоос ЕХ-ны Зөвлөлд хандан, Гүрж, Украин болон өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Косово улсын иргэдэд олгох визийн нөхцлийг хөнгөвчлөх боломжийг судлахыг зөвлөсөн юм.4 дүгээр сарын 26-нд ЕХ-ны гишүүн 28 орны төлөөлөгчид Украины иргэдэд олгох визийн нөхцлийг хялбаршуулах талаар хэлэлцэн тохирчээ

Их Британийн парламентыг ирэх сард тараана2017, 4 сар 20. 14:16

Энэ оны зургадугаар сарын 8-нд парламентын ээлжит бус сонгууль явуулах төлөвлөгөөг Их Британийн Төлөөлөгчдийн танхим баталлаа.Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй ээлжит бус сонгууль хийх төлөвлөгөөгөө мягмар гарагт парламентад өргөн барьсан юм. Бүх нийтийн сонгуулийг анх 2020 онд хийхээр төлөвлөж байсан аж.Төлөөлөгчдийн танхимын гишүүд уг төлөвлөгөөг өчигдрийн хуралдаанаараа авч хэлэлцсэн байна.Хуралдааны үеэр Т.Мэй хэлэхдээ “Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гаргах шийдвэрийг буцаах арга байхгүй

Асран хамгаалагчгүй дүрвэгч хүүхдүүдийг Италиас албадан гаргахгүй2017, 3 сар 31. 10:41

Италийн парламент асран хамгаалагчгүй дүрвэгч хүүхдүүдийг тус улсад үлдэхийг зөвшөөрөх, тэдэнтэй зохисгүй харьцахаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан байна. Италийн Ерөнхий сайд  Паоло Гентилиони твиттер хуудсандаа “Хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хүмүүсийг хамгаалж, тэднийг нийгэмд зохицон амьдрахад нь туслах явдал бол соёл ертөнцийн зайлшгүй хийх сонголт юм” гэж бичжээ. Ингэснээр Европын Холбооны гишүүн орнуудаас ийм төрлийн хуулийг хамгийн түрүүнд баталсан улс нь Итали боллоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлэлд дурдсанаар, 2016 онд Сири улсад 652 хүүхэд дайны хөлд өртөн амь үрэгдсэнээс 255 нь сургууль дотроо болон сургуулийнхаа ойр орчимд амь насаа алдсан байна

Ле Пен: Европын Холбоо задран унана2017, 3 сар 27. 16:58

Европын Холбоо задран унана, учир нь ийм холбоо хүмүүст цаашдаа огт хэрэггүй гэж Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний фронт” намаас нэр дэвшин өрсөлдөж буй Марин Ле Пен дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгджээ. “Глобалистуудыг ялан дийлэх цаг мөч ирлээ. бидний далбаан дор нэгдэхийг бүх эх орончдод уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна. АНУ-д суугаа Францын элчин Жерар Аро энэ мэдэгдлийг твиттер хуудсандаа тайлбарлахдаа “Францын Ернхийлөгчийн сонгууль бол Европын хувьд “үнэнийг тодорхойлох мөч” юм” гэжээ. Сонгуулийн эхний үе шат 4 дүгээр сарын 23-нд болох юм

Германд төрсөн иргэдийг анх удаа албадан гаргажээ2017, 3 сар 22. 16:08

Террорист ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр хоёр эрэгтэй хүнийг Германы эрх баригчид тус улсын нутгаас албадан гаргахаар шийдвэрлэсэн байна. Германы Дотоод хэргийн яамны мэдээлснээр, энэ нь Германы нутагт цагаачдын гэр бүлд төрсөн хүмүүсийг тус улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаж буй анхны тохиолдол ажээ. Хоёр иргэнийг 2 дугаар сарын эхээр Германы төвийн нутгийн Геттинген хотод баривчилсан байна. Нэгнийх нь эцэг эх нь Нигери улсаас цагаачлан ирсэн бол нөгөөх нь алжир гаралтай аж. Герман улсад иргэншлийг тогтоохдоо төрсөн газраар нь бус харин эцэг эхийнх нь аль нэгийнх нь, эсвэл хоёулангийнх нь иргэний харьяаллаар тогтоодог байна

Франсуа Фийоныг дэмжсэн цуглаан Парист болж байна2017, 3 сар 6. 14:40

Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Франсуа Фийоныг дэмжигчдийн цуглаан Парис хотод эхэллээ. Хэдийгээр ойрын өдрүүдэд Фийоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй байгаа боловч тэрбээр урьдын адил нэр хүндтэй хэвээр байгаа, түүний сонгуулийн кампанит ажил үргэлжилж байгааг энэ удаа болж буй олон мянган хүний цуглаан харуулах юм. Бүгд найрамдахчуудын нэр дэвшигчийн нэр хүнд санхүүгийн дуулианы улмаас нэлээд ганхжээ. Фийон эхнэрээ ажилд оруулан, хийгээгүй ажлын төлөө түүнд цалин олгосон гэх дуулианд холбогдоод байгаа юм. Харин Фийон болон түүний эхнэр энэ бүхнийг үгүйсгэсээр байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээр, францчуудын 70 хувь нь түүнийг нэрээ татах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Даваа гарагт намын удирдлага үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болжээ. BBC-ийн Парис дахь сурвалжлагчийн мэдээлснээр, хэрвээ Фийон үнэхээр өөрийгөө нэр хүндтэй байгаа гэдгийг батлан харуулахыг хүсч байгаа бол энэ удаагийн цуглаанд тэрбээр 50 мянгаас доошгүй хүнийг оролцуулах ёстой гэнэ

Шведэд цагаачид эмх замбараагүй байдал үүсгэжээ2017, 2 сар 22. 8:53

Цагаачид олноороо амьдардаг Стокгольмын дагуул хот Ринкебю-д 2 дугаар сарын 20-ны даваа гарагийн орой олныг хамарсан эмх замбараагүй үүссэн тухай CBT телевиз  мэдээллээ. Үймээнд оролцогчид цагдаа нар руу чулуу шидсэн бол хууль сахиулагчид хариуд нь анхааруулга өгөн хэд хэдэн удаа буудсан байна. Үйл явдлыг нүдээрээ харсан хүмүүсийн ярьснаар, метроны буудал дээр оройн 22 цагийн үед цагдаа нар эрэн сурвалжлагдаж байсан нэгэн этгээдийг баривчлах гэж оролдох үеэр үймээн дэгдэж, улмаар хүмүүс цагдаа нар руу чулуу нүүлгэжээ. Нэг цагдаа чулуунд оногдон бэртсэний дараа хэд хэдэн удаа анхааруулан буудсан байна

Дани улс дэлхийд анх удаа "Цахим сайд"-тай болохоор болжээ2017, 1 сар 30. 14:35

Дани улсын Засгийн газар нь дэлхийн улс орнуудын дундаас анх удаа "Цахим сайд"-тай болохоор болжээ.    Энэ тухай тус улсын Гадаад явдлын яамны сайд Андерс Самуэлсон хэлсэн ба тэрээр хэлсэн үгэндээ "Орчин үед интернэт ертөнцөд үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлж чадахуйц хэмжээний томоохон цахим салбарыг үүсгэсэн.     Тухайлбал үүнд GOOGLE, MICROSOFT, АPPLE зэрэг компаниудыг дурдаж болно. Эдгээр компаниудын жилийн орлого нь зарим нэгэн улс орны жилийн орлогоос илүү байгаа

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.