Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа2 цаг 26 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ3 цаг 25 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 6 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав4 цаг 23 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ4 цаг 49 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Ази

БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12

БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам “Цагаан ном”-ноосоо БНАСАУ-ын Засгийн газар болон зэвсэгт хүчнийг "дайсан" гэж дурдсан хэсгийг устгажээ.   Сүүлийн жилүүдийн үр дүнг нэгтгэж, батлан хамгаалахын бодлогыг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлдог тус баримт бичигт, “Улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэд болон улсын хөрөнгөнд аюул занал учруулж буй хүчнийг БНСУ-ын дайсан гэж үзнэ” хэмээн бичжээ.   Өмнөх “Цагаан ном”-ын баримт бичгүүдэд улс орны дайснаар БНАСАУ-ыг шууд нэрлэдэг байжээ. Шинэ баримт бичигт зөвхөн БНАСАУ-ын үйл олноор нь хөнөөх зэвсгийг Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна гэж тэмдэглэжээ

Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25

2018 онд Хятад улсад авлигын хэргээр 621 мянган хүнийг хариуцлагад татсаны 51 нэг нь төрийн өндөр албан тушаалын албан хаагчид аж. Энэ тухай Хятадын Коммунист Намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурдсан байна.    Дундаж давхаргын нийгмийг бий болгож, ядуурлыг бүрэн арилгахад чиглэсэн Хятадын эрх баригчдын үндсэн зорилтод хүрэх замын гол саад тотгорт тооцогддог авлигатай өнгөрсөн онд идэвхтэй тэмцжээ.    2018 онд холбогдох байгууллагууд 3.44 сая гомдол болон нууц мэдээллүүд хүлээн авч, 341 мянга гаруй удаагийн ярилцлага, байцаалт явуулсан бөгөөд 638 гаруй хэрэг үүсгэсэн байна

Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Бээжин хотод айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.   БНХАУ-ын дарга урилгыг таатай хүлээн авч, БНАСАУ-д айлчлах төлөвтэй байгаагаа Ким Жөн Унд мэдэгдсэн байна

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга оролцоно1 сар 8. 10:57

Энэ сарын эцсээр Швейцарийн Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга Ван Цишань оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.   Хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, БНХАУ-ын эдийн засаг олон улсын нөхцөл байдлаас хамааран тодорхойгүй хийгээд тогтворгүй байдалтай нүүр тулгарч буй хэдий ч асар их нөөц бололцоотой хэвээр байгаа аж

Хятадын 5000 орчим оргодол авлигачийг хилийн чанадаас буцаан авчирчээ1 сар 8. 10:00

Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хил даван зугтсан 5000 орчим түшмэлийг Хятадын эрх баригчид 2014 оноос хойш тус улсад буцаан авчирсан тухай "Global Times" сонин мэдээлжээ.    "Global Times" сонинд нийтлэгдсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, авлигачид 120 гаруй оронд нуугдаж байсан байна. Оргодол авлигачдын таван хүн тутмын нэг нь Хятадын Коммунист намын гишүүн байсан бөгөөд 56 нь Интерполоор эрэн сурвалжилж буй хүмүүсийн “улаан зуу” жагсаалтад багтсан түшмэд аж

Ким Жөн Ун энэ жил Сөүлд айлчлахгүй2018, 12 сар 24. 9:43

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийх хариу айлчлал 2018 онд болохгүй боловч айчлалын бэлтгэлийг удахгүй хангаж эхэлнэ. "Чосон ильбо" сонинд бямба гарагт мэдээлснээр, энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албан тушаалын төлөөлөгч мэдэгджээ.    Айлчлалыг чухам хэдийд хийх тухайд ярихдаа тэрбээр одоогийн байдлаар Сөүл болон Пхеньян “энэ асуудлыг янз бүрийн шугамаар хэлэлцэж байна” гэж онцлон дурдсан байна

Япон улс сансрын цэрэг, кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулна2018, 12 сар 19. 8:15

Япон улсын ойрын 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилготой батлан хамгаалахын шинэ төлөвлөгөөний үндсэн зүйл заалтуудад сансрын болон кибер орон зайг хамгаалах, түүнчлэн робот, хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэх заалтууд багтжээ.   "Төрөлт багасаж, хүн амын тоо буурч буй энэ нөхцөлд батлан хамгаалахын чадавхийг бэхжүүлж, хадгалан авч үлдэхэд боловсон хүчний үндэс суурийг бэхжүүлэхийг хэзээ хэзээнээс илүү шаарддаг

Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна2018, 12 сар 10. 11:58

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна гэж Өмнөд Солонгосын телевизийн YTN сувгийн цахим хуудсанд тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.   “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун улиран өнгөрч буй оны үлдсэн гурван долоо хоногт манай улсад айлчлах нь юу л бол” гэж эх сурвалж хэлсэн байна.   "Ерөнхийлөгч Мүн Жэ Иний БНАСАУ-ын удирдагчид илгээсэн албан ёсны урилгад айлчлалын өдрийг тодорхой товлоогүй байгаа" гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Юн Ён Чан өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байв.   Сүүлийн үед Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд Умард Солонгосын удирдагчийн Өмнөдөд хийх түүхэн дэх анхны айлчлал энэ долоо хоногийн дундуур болж магадгүй тухай мэдээлэл гарах болсон байна. Тухайлбал, “Chosun Ilbo” сонинд Ким Жөн Уныг 12 дугаар сарын 12-14-ны хооронд Сөүлд айлчлахыг урьсан гэж мэдээлжээ

Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна2018, 12 сар 7. 9:39

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийж магадгүй байгаа айлчлалыг тус улсын иргэдийн гуравны хоёр хувь нь дэмжиж байгааг “Realmeter” социологийн судалгааны дүн  харуулжээ.   Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын айлчлал нь Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж санал асуулгад оролцогчдын 61,3 хувь нь үзэж байна. Харин 31,3 хувь нь Ким Жөн Уны айлчлалыг эсэргүүцжээ

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна2018, 12 сар 5. 12:21

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлал пүрэв гарагт эхлэх бөгөөд айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй яриа хэлэлцээ хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.   Ри Ён Хогийн айлчлал хоёр талын харилцаа болон харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх бөгөөд талууд Солонгосын хойг болон өөр бусад тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.   Мөн ирэх оны нэг юм уу хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын талаар санал бодлоо солилцох юм.   “БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ” гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдээлсэн юм

Өтгөн манангийн улмаас түгшүүрийн шар түвшин тогтоожээ2018, 12 сар 4. 9:38

БНХАУ-ын төв, өмнөд болон зүүн нутгуудын зарим хэсэгт өтгөн манан дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс түгшүүрийн шар түвшин тогтоосон байна.

Йонбен дахь цөмийн төвийн реакторууд ажиллагаагүй байна гэж үзжээ2018, 11 сар 19. 10:23

Умард Солонгосын бүрэн хаахаа амлаад байсан Пхеньянаас холгүй орших Йонбен дахь цөмийн төвийн реакторууд одоогоор ажиллагаагүй байна гэж Вашингтонд байрладаг Жонс Хопкинсийн дэргэдэх “38 North” судалгааны баг цахим хуудастаа мэдээлжээ.   Тус цахим хуудасны шинжээчид энэ сард хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийж, хөнгөн усны туршилтын реакторын шахуургын станцад үйл ажиллагаа явуулсан ямар нэгэн шинж тэмдэг байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.   Йонбен дахь цөмийн төвд Умард Солонгосын мэргэжилтнүүдийн 1986 онд байгуулж байсан 5 МВт хүчин чадалтай реактор, уран баяжуулах үйлдвэр болон хөнгөн усны туршилтын реактор байрладаг аж

БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна2018, 9 сар 10. 11:42

БНАСАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цэргийн парадад тив алгасагч баллистик пуужингийн системийг оролцуулаагүй гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна2018, 9 сар 8. 11:09

Энэ долоо хоногт Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо болох “Улс байгуулагдсаны 70 жилийн ойн баяр”-т оролцохоор олон орны зочид төлөөлөгчид Умард Солонгост хүрэлцэн ирсээр байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд баасан гарагт мэдээллээ.Пхеньян хотноо ирж буй гадаадын зочдын гэрэл зургууд болон нэрсийн жагсаалтыг тус улсын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын “Родон Синмун” сонинд нийтэлсэн байна. Гадаадын зочид бямба гарагт бүгд ирж дуусах төлөвтэй байгаа аж.Хятад улсын дарга Ши Жинпиний тусгай төлөөлөгчийн хувиар Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Жаншу Пхеньян хот руу мордохоор төлөвлөж байгаа юм байна.Хятадын гуравдугаар хүн гэгддэг Ли Жаншу БНХАУ-ын төлөөлөгчдийг ахалж ирэх бөгөөд Хятадын засгийн газар болон эрх баригч намын олон төлөөлөгч түүний хамтаар Ким Жөн Уны удирддаг Умард Солонгос улсад хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа ажээ.ОХУ-аас Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко баярын үйл ажиллагаанд оролцох бөгөөд Пхеньянд тун удахгүй хүрэлцэн ирэх ажээ

Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно2018, 9 сар 6. 12:52

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 18-20-нд Умард Солонгост хүрэлцэн очиж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийнэ гэж Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай төлөөлөгч Чун Еуй Ён өнөөдөр мэдэгдэв.“Өмнөд Солонгос болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Пхеньян хотноо 9 дүгээр сарын 18-20-нд болно. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил ирэх долоо хоногоос эхэлж, өндөр түвшинд яриа хэлэлцээ хийнэ” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чун Еуй Ён Умард Солонгосын нийслэлд айлчилсныхаа дараа мэдээлсэн байна.Тэрбээр Үндэсний тагнуулын газрын дарга Су Хон тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багийг ахлан Пхеньянд ирсэн юм.9 дүгээр сард болох дээд хэмжээний уулзалт нь хоёр Солонгосын удирдагчдын гурав дахь уулзалт юм

Өмнөд Солонгос улс дроноор үйлдэх халдлагаас урьдчилан сэргийлнэ2018, 9 сар 4. 9:45

Дрон болон бусад жижиг овор хэмжээтэй алсаас удирддаг нисэх төхөөрөмжөөр үйлдэх террорист халдлагын эсрэг авах арга хэмжээг боловсронгуй болгохоор шийдвэрлэсэн тухайгаа БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлэв.Сүүлийн үед ийм төрлийн хэрэгслийг террорист халдлагад түгээмэл ашиглах болсон байна.Өнгөрсөн сарын эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог цэргийн ёслолд оролцож байх үед дрон ашиглан амь насанд нь халдахыг завдсан хэрэг гарсан билээ

Шинзо Абэ Либерал Ардчилсан намын даргаар улиран сонгогдож магадгүй2018, 8 сар 28. 9:43

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Либерал Ардчилсан намын даргын суудлын төлөө өрсөлдөхөө мэдэгджээ. Хэрвээ тэрбээр энэ удаа ялалт байгуулбал тус намын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдох юм.Одоогийн байдлаар Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Сигеру Ишиба даргын  суудлын төлөө өрсөлдөхөөр нэрээ өгөөд байгаа ажээ.Санал хураалт ирэх сарын 20-нд болох юм

"Чингис хаан" гэж нэртэй агаарын тээврийн компани байгуулжээ2018, 8 сар 24. 9:56

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд “Чингис хаан” гэж нэртэй агаарын тээврийн компани байгуулагдсан бөгөөд ирэх жилээс анхны нислэгээ хийж эхлэх ажээ.Тус компани дотооддоо үйлдвэрлэсэн “ARJ21” тийрэлтэт онгоцоор нислэг үйлдэх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд 25 нисэх онгоцтой болно гэж тус компанийн тэргүүн Хао Юйтао мэдэгдлээ.“Чингис хаан” агаарын тээврийн компани байгуулах зөвшөөрлийг гуравдугаар сард БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газраас авсан бөгөөд тус компани нисгэгч, үйлчлэгч, засвар үйлчилгээний техникч гээд мэргэжлийн багыг бүрдүүлсэн байна.Компанийн гаргасан төлөвлөгөөний хүрээнд бид ирэх таван жилийн хугацаанд ӨМӨЗО-ны 40 цэгийг холбох агаарын 60 маршрутын дагуу нислэг үйлдэнэ гэж Хао мэдэгдсэн байна

БНХАУ-ын дарга Умард Солонгост айлчилна гэж мэдээллээ2018, 8 сар 19. 12:03

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин ирэх сард Пхеньянд айлчилна гэж Сингапурын “Straits Times” сонин мэдээллээ.

Хориг арга хэмжээнээс татгалзахыг Өмнөд Солонгост уриалжээ2018, 8 сар 17. 10:37

Өмнөд Солонгос Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний шахалт үзүүлэх бодлогоо явуулсаар байх аваас хоёр улсын харилцаа хөгжих боломжгүй гэж Умард Солонгос үзэж байна.  Энэ тухай “Rodong Sinmun” сонинд дурджээ. “Өмнөд Солонгос улс хоёр Солонгосын хамтын ажиллагааг тогтоон барихыг хүсч байгаа гадны хүчний хориг арга хэмжээний шахалтыг сохроор дагах аваас бид ашиг сонирхлоо нийцүүлэн, харилцаагаа ахиулах боломжгүй бөгөөд Панмүнжомын тунхаглалыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.