Шинэ мэдээ

Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ3 сар 23. 11:40Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ3 сар 23. 11:37Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44Гарын таван хуруу мюзикл Улаанбаатар хотод тоглогдоно3 сар 21. 14:58Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо3 сар 21. 9:58Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна3 сар 21. 9:56М.Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр Кувейт, Израил, Ливаныг зорьжээ3 сар 21. 9:54Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай3 сар 18. 13:14Шинэ Зеландын сүмийн халдлагыг ганцаараа үйлдсэн болохыг тогтоожээ3 сар 18. 9:37Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ3 сар 18. 9:34БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо3 сар 15. 15:39Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно3 сар 15. 15:27БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна3 сар 15. 15:27Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ3 сар 15. 13:36Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа3 сар 15. 13:36
Венесуэлийн нефтийн компанид АНУ хориг тавьжээ1 сар 30. 9:33

Венесуэлийн төрийн өмчит нефтийн “PDVSA” компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авч, улсын эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн өгөхийг Венесуэлийн цэргийн хүчинд уриалсан байна.

Европын удирдагчид Н.Мадурод тулган шаардах бичиг хүргүүлжээ1 сар 28. 9:28

 Венесуэлд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахгүй бол сөрөг хүчний төлөөлөгчийг тус улсын Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж Европын удирдагчид Николас Мадурод анхааруулсан байна.   Энэ долоо хоногийн лхагва гарагт сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ зэрэг хэд хэдэн орон түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ сарын эхээр Н.Мадурогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхэлж, тангараг өргөсний дараа сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалж эхэлсэн юм.   Бямба гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр байнгын гишүүн Франц, Их Британи дээр Герман, Испани болон Европын бусад орнууд нэгдэж, Венесуэлд найман хоногийн дотор сонгууль зохион байгуулах шаардлагын талаар тохиролцсон байна.   Харин Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаза хэлэхдээ, Н.Мадуро хууль ёсны дагуу Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд сонгууль дахин явуулах талаар дарамт шахалт үзүүлэх шаардлагагүй гэжээ.   Венесуэлийн ард түмнийг бүрэн төлөөлөх Засгийн газар тус улсад хэрэгтэй   Европын Холбооны нэрийн өмнөөс Их Британийн Гадаад хэргийн сайд Алан Дункан мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд Венесуэлийн ард түмнийг бүрэн төлөөлөх Засгийн газар тус улсад хэрэгтэй гэж хэлсэн байна.   Харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ-ын үзэж буйгаар, улс орнууд Х.Гуайдог дэмжих нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж буй явдал бөгөөд олон хүний амь үрэгдэх үүд хаалгыг нээж магадгүй ажээ

АНУ-ын сонгогчдын дийлэнх нь Трампын төлөө дахин саналаа өгөх бодолгүй байна1 сар 24. 9:22

АНУ-ын сонгогчдын дийлэнх олонх нь тус улсын одоогийн төрийн тэргүүн Дональд Трампыг улиран сонгогдохын төлөө бус харин Ардчилсан намаас нэр дэвшигчид саналаа өгөх бодолтой байгааг Харвардын их сургуулийн дэргэдэх Америкийн улс төр судлалын төв болон “Harris Insights & Analytics” судалгааны компанийн хамтран явуулсан санал асуулгын дүн харуулсан байна.    Мягмар гарагт нийтэлсэн санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын ердөө 36 хувь нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг дэмжинэ гэж мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа Цагаан ордны тэргүүн өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдсэн юм

Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг Сенатч Линдси Грэм тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт уриалжээ. Засгийн газрын түр зогсолт гурван долоо хоног гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм.   Бүгд Найрамдах Намын гишүүн Л.Грэмийн хэлснээр, Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь Бүгд Найрамдах болон Ардчилсан намын төлөөлөгчид хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх ажээ

Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31

Хэрэв АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолт үргэлжилж, улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй гэж олон улсын үнэлгээний Fitch агентлаг лхагва гарагт анхааруулжээ. АНУ-ын зэрэглэл одоогоор хамгийн өндөр буюу ААА түвшинд байгаа юм.   “Түр зогсолт гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжилж, хэдэн сарын дараа өрийн таазтай холбоотой асуудал үүсвэл бид тус улсын зээлжих зэрэглэл ААА үзүүлэлтэд нийцэх эсэхийг эргэн харахаас аргагүйд хүрч магадгүй” гэж Fitch агентлагийн зээлжих зэрэглэлийн газрын дарга Жеймс Маккормак Лондон хотод лхагва гарагт мэдэгдсэнийг Reuters агентлаг уламжилсан байна.   Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотойгоор АНУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа өнгөрөгч 12 дугаар сарын 22-ноос түр зогсоосон билээ.    АНУ-ын хуульд заасны дагуу, тус улсын Засгийн газар зээлийг 2019 оны гуравдугаар сарын 1 хүртэл хязгааргүй хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсов2018, 12 сар 24. 9:44

Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын Засгийн газар баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоожээ. Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны хооронд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаарх хэлэлцээ бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг “шатдаун” буюу асуудлыг шийдэхийн тулд тодорхойгүй хугацаагаар түр зогсооход хүрчээ.    Америкийн хууль тогтоогчид бүр 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2019 оны санхүүгийн жилийн төсвийг одоогоор батлаагүй байгаа юм

АНУ Палестинчуудад үзүүлдэг тусламжаас 200 сая доллар таналаа2018, 8 сар 26. 11:17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа палестинчуудад үзүүлдэг эдийн засгийн тусламжаас 200 гаруй сая долларыг хасна гэж мэдэгдлээ.АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдэгдэл хийжээ

АНУ-ын ТНБДарга Умард Солонгост айлчилна2018, 8 сар 24. 13:30

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх долоо хоногт Умард Солонгост айлчилж, тус улсыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцээ хийнэ.Энэ нь түүний Умард Солонгост 2018 онд хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал болох юм. Хамгийн сүүлд тэрбээр долдугаар сард Пхеньян хотод айлчилж, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын дэд дарга Ким Ён Чолтой уулзсан билээ.Тэрбээр өчигдөр мэдэгдэл хийхдээ, “Ford Motor” компанийн гүйцэтгэх захирал Стивен Бигуныг Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилсон тухайгаа дурдсан юм.Мөн тэрбээр, “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн дипломат ажиллагааг урагшлуулахаар ирэх долоо хоногт би Стивен Бигуны хамт тус улсыг зорино

АНУ-ын ЭСЯ руу гал нээжээ2018, 8 сар 21. 10:45

Туркийн нийслэл Анкара хот дахь АНУ-ын ЭСЯ-руу үл таних этгээдүүд гал нээсэн тухай телевизийн “Haberturk” суваг мэдээлэв.Энэ хэрэг орон нутгийн цагаар 5:00 цагт болжээ. Тус ЭСЯ-руу Ататюркийн цэцэрлэгт гудамжаар өнгөрч явсан цагаан өнгийн суудлын автомашинаас дөрөв, таван удаа гал нээжээ

Д.Трамп, Жиньпин 11 дүгээр сард уулзаж магадгүй2018, 8 сар 19. 11:56

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 11 дүгээр сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум болон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийж магадгүй гэж “Wall Street Journal” цахим хуудсанд мэдээлжээ.Д.Трампын Засаг захиргаа ирэх пүрэв гарагт Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгдсэнд БНХАУ мөн адил хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.Гэвч хоёр улсын төлөөлөгчид энэ асуудлаар ирэх долоо хоногт хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна

АНУ: БНХАУ-ын агаарын цэргийн ажиллагаа хүрээгээ тэлсээр байна2018, 8 сар 17. 12:38

АНУ болон түүний холбоотнуудын байршилд агаараас цохилт өгөх цэргийн сургуулилт хийх зэргээр БНХАУ агаарын цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байна гэж Пентагоны гаргасан тайланд дурджээ.Худалдааны маргаанаас болж АНУ-БНХАУ-ын харилцаа хурцдаад байгаа энэ үед гаргасан уг тайланд, БНХАУ дэлхий дахинд нөлөөгөө тэлэх хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэжээ

Хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага Д.Трампын эсрэг нэгдээд байна2018, 8 сар 17. 9:28

 Сэтгүүлчид рүү дайрч, давшилсан Дональд Трампын үйлдэлтэй тэмцэж, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага кампанит ажил өрнүүлж эхэлжээ.

Хятадын иргэдэд виз олгох нөхцөлийг чангатгана2018, 5 сар 30. 14:02

Аюулгүй байдлаа хангах үүднээс Америкийн виз олгохыг хүссэн өргөдөл гаргасан Хятадын зарим иргэдийн хувьд хязгаарлалтын нэмэлт арга хэмжээг энэ оны зургадугаар сарын 11-нээс авч хэрэгжүүлэхээр болсон тухай  АНУ-ын төрийн департамент зарлалаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс тус улсын оюуны өмчийг хятадууд хулгайлж буйг таслан зогсооход чиглэсэн хүчин чарайлт тавьж байгаатай холбоотойгоор дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. "Өрсөлдөгчиддөө оюуны өмчөө алдахгүй байхад чиглэсэн Үднэсний аюулгүй байдлын стратегийн хүрээнд шинээр олгох зарим визийн, юуны түрүүнд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад олгох визийн хүчинтэй хугацааг богиносгоно

Д.Трамп, Ким Жөн Ун нар сингапурт уулзана2018, 5 сар 11. 8:09

МОСКВА. /Би-Би-Си/

Хятадын талд тагнуул хийсэн этгээдийг баривчилжээ2018, 5 сар 9. 9:40

 АНУ-ын Тагнуулын төв газрын офицер байсан хүнийг БНХАУ-ын засгийн газарт зориулан нууц мэдээлэл цуглуулсан хэргээр баривчиллаа гэж АНУ-ын хууль зүйн яамнаас мэдээлжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, Америкийн тагнуулч асан Жерри Чунь Ши Ли гэгчийг “гадаад орны засгийн газарт туслах зорилгоор үндэсний батлан хамгаалах салбарын талаархи нууц мэдээлэл цуглуулсан буюу нийлүүлсэн” гэдэг зүйл ангиар буруутгаж байгаа аж

Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна2018, 4 сар 13. 12:52

АНУ-ын Ерөнхийлөгч США Дональда Трампын засаг захиргаа ирэх долоо хоногт импортын нэмэлт татвар ногдуулах Хятадын барааны болон үйлчилгээний жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна гэж пүрэв гарагт The Wall Street Journal сонин Америкийн засаг захиргааны албан тушаалтнуудыг иш татан мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, “Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтад анхандаа Хятадад үйлдвэрлэсэн хувцас, гар утас, гутал зэрэг барааг оруулаагүй юм, учир нь тэдгээрийн импортыг хязгаарлах нь Америкийн хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлэх байсан. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эрэлт ихтэй ийм бараануудад нэмэлт татвар зайлшгүй ногдуулах шаардлагатай” юм байна. Түүнээс гадна, Ерөнхийлөгч Д.Трампын даалгавраар АНУ-ын сангийн яам Америкийн нэн шинэ технологиудад Хятадын хувийн компаниуд хөрөнгө оруулахыг мэдэгдэхүйц хязгаарлахад чиглэсэн арга хэмжээнүүдийг бэлтгэж байгаа аж

15 настай сурагч 2 хүний аминд хүрч, 17 хүнийг шархдууллаа2018, 1 сар 24. 11:27

АНУ-ын Кентаки мужийн Бентон хотын Маршал кантрийн ахлах сургуульд мягмар гарагт 15 настай сурагч армид ашигладаг галт зэвсэг ашиглан 2 сурагчийн амийг хөнөөж, 17 сурагчийг шархдуулжээ.  Кентаки мужийн амбан захирагч Мэтт Бэвин мэдэгдэлдээ гэмт этгээдийг цагдаа нар баривчилжээ. Мужийн цагдаагийн газрын дарга Рик Сандерс өчигдөр орой 18:00 цагт хийсэн мэдэгдэлдээ “Гэмт этгээд 15 настай сурагчид Бэйли Николь Холт, Престон Райн Коуп нарын амийг хөнөөсөн байна

АНУ-д шатахууны үнэ 4 хувиар өсчээ2017, 8 сар 30. 15:40

АНУ-ын нефть боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлын 19 хувь нь шуурганы улмаас хаагдсан тул нефть үйлдвэрлэл багасч, түүхий нефть боловсруулах зардал ба үнэ нэмэгдэж байгаа тул шатахууны үнэ 4 хувиар өсчээ.АНУ-ын хамгийн том түүхий нефть боловсруулагч "Мотива" үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоож буйг мэдэгдсэний дараа бензиний үнэ нэмэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь нэг өдөрт 3.65 сая баррель буюу АНУ нийт түүхий нефт боловсруулалтынхаа 19.6 хувийн хүчин чадлыг алдаж байна гэж үзэж байгаа юм.  Персийн булан АНУ-ын түүхий нефт боловсруулалтын бараг тавин хувийг даадаг

Америкчууд 241 дэх удаагаа үндэсний баяраа тэмдэглэж байна2017, 7 сар 4. 14:53

Америкчууд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр буюу үндэсний баяраа тэмдэглэж байна. Энэ өдөр бол албан ёсоор амралтын өдөр бөгөөд АНУ-ын иргэд энэ онд улс орныхоо байгуулагдсан өдрийг 241 дэх удаагаа тэмдэглэж байгаа юм. Тогтсон уламжлал ёсоор америкчуудын ихэнх нь энэ өдрийг гэртээ бус гадуур салхинд гарах, ах дүү төрөл төрөгсөдтэйгээ уулзах, баярын жагсаалд оролцох  зэргээр өнгөрүүлэхийг эрхэмлэдэг

АНУ-ын дээд шүүх Д.Трампын хоргигийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрөв2017, 6 сар 27. 12:41

Хүн амынх нь дийлэнхийг лалын шашинтнууд эзэлдэг Иран, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн зургаан улсын иргэдийг 90 хоногийн хугацаанд, эдгээр улсаас дүрвэгчдийг 120 хоногийн хугацаанд АНУ руу нэвтрүүлэхийг хориглох тухай Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан зарлигийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх гаргалаа.Дээд шүүх энэ шийдвэрийг даваа гарагт гаргасан байна.2017 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан Д.Трампын энэ тусгай зарлигийг хэрэгжүүлэхийг тус улсын дүүргийн шүүхүүд түдгэлзүүлээд байсан билээ. Иймээс Д.Трампын засаг захиргаа Дээд шүүхэд давж заалдсан юм.Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Д.Трампын хориг хэрэгжих боломжтой болж байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.