"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа


admin
5-р сарын 29
17 цаг 37 минут

 Залуучуудын "Старт-ап улсын уралдаан-2024"-ын үндэсний ялагч тодруулах шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Старт-ап” Улсын уралдааны ялагч тодруулах "Demo day" арга хэмжээ боллоо.

Нээлтийн үеэр ХНХ-ын Дэд сайд С.Зулпхар "2017 оноос хойш залуучуудын санал санаачилгыг дэмжих арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн. Гарааны бизнесийг дэмжих уралдаан нь энэ жил их өвөрмөц болж байна. Шинжлэх ухаан технологийн шинэ инноваци шаардсан төслүүд энэ жил олноор орж ирлээ. Шинэ инновацийг нэвтрүүлэхэд шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглэх, мэдээлэл технологийг ашиглаж үйлчилгээг хялбаршуулах гэх зэргээр анх уралдаан зохион байгуулад тавьж байсан зорилго маань хэрэгжиж байна. Залуучууд их идэвхитэй оролцож, илүү өргөн хүрээг хамрах болсон байна" гэлээ.

Улсын уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Startup Mongolia, JCI Mongolia нар хамтран зохион байгуулсан юм.

Энэ жилийн улсын уралдаанд нийт 102 багийн 200 орчим залуучууд бүртгүүлэн оролцсоноос 12 баг финалын шатанд төслөө танилцуулсан юм.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга З.Энхболд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр, Хөдөлмөр нийгмийн хамгааоллын сайд удирдамж гаргаж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тогтоол гаргаж "Старт-ап улсын уралдаан"-ыг  дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Старт апын залуучуудад санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр өгдөг байсан бол энэ жил гарааны бизнесийг дэмжих зорилгоор 6 байрыг шалгаруулж, 1-р байранд 20 сая, 2-р байранд 2 баг 18 сая, 3-р байранд 3 баг 15 сая төгрөгийн шагнал олгож байгаа. Сүлийн дөрвөн жилийн хугацаанд харахад энэхүү уралдаанд орж шалгарсан гарааны бизнесүүд амжилттай үргэлжилж байгаа багууд олон бий" гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.