УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төсөл хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцааг таслан зогсооход чиглэсэн хуулийн төсөл юм.
Энэ өргөн барьсан ХЭҮК-ын тухай болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэгдүгээрт Цэргийн ангиудад хүнлэг бус харьцаа, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний цэргийн анги нэгтгэлд дүрмийн бусаар харьцах, нэгэндээ эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, бие махбодид хэрцгийгээр халдах, бүр амь насаараа хохирох явдал ил, далд аливаа хэлбэрээр гарсаар байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт шинжилгээхийх чиг үүргийг ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хийж байхаар тусгасан.
Эрүүгийн хуулийн эрүүдэн шүүхтэй холбоотой зохицуулалтыг НҮБ-ын хүний эрхийн дэд хорооны тайлан зөвлөмжүүд, Монгол Улс дах Хүний эрхийн төлөв байдлын олон судалгааны дүгнэлтийг үндэслэн нэр томъёо болон эрүүдэн шүүх үйлдэл, эс үйлдлийг нарийвчлан зааж өгсөн.
Сэтгэгдэл бичих