УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт 38 хоногийн дараа болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно. Ингэхдээ УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар, 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар сонгохоор хуульчилсан. Хуулийн дагуу өнөөдөр намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Тэгвэл өнөөдөр МАН 14 цагт Бага хурлынхаа зарыг тараасан байна. Харин АН-ын 16.00 цагт Үндэсний бодлогын хорооны хурал “Corporate” зочид буудалд хуралдахаар товлосон байна. Харин Н.Номтойбаярын гэгдэх Үндэсний эвсэл, ХҮН намууд үдээс хойш хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах юм. Ийнхүү намууд тавдугаар сарын 20 буюу өнөөдөр нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Сэтгэгдэл бичих