Алдарт дуучин Тейлор Свифт ам.долларын тэрбумтан болсон тухай Forbes хэвлэлд онцолжээ. Сүллийн нэг жилийн хугацаанд түүний хөрөнгө 1 тэрбум ам.долларыг давсан байна. Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад шинээр орж ирсэн Тейлор Свифтийн дэлхийн таван тивийг доргиосон «Eras Tour» аялан тоглолт 1 тэрбум ам.долларын орлого олсон аялан тоглолтоор тодорч, дээд амжилт тогтоосон юм. 34 настай од бүсгүй зөвхөн дуу, тоглолтоороо ийм их хэмжээний мөнгө олсон анхны жүжигчин болж байна. Калифорнийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд Лос Анжелес хотод болсон концертын үеэр Свифт Тейлорын 70 мянган шүтэн бишрэгч бага хэмжээний газар хөдлөлттэй дүйцэхүйц газрын чичирхийллийг үүсгэсэн гэж онцолжээ.
Сэтгэгдэл бичих