Тэрбумтны хүүгийн хуримын үдэшлэгт уригдсан зочдын нэг үдшийн гангараа


admin
3-р сарын 4
15 цаг 47 минут

Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани отгон хүү Анант Амбани, Радхика Мерчант нарын хурим өнөө цагийн хамгийн тансаг хийгээд нүсэр хурим болох нь гэгдэж байна. 

Өнгөрөгч ням гарагт хуримын өмнөх үдэшлэг болсон бөгөөд Марк Зукерберг, Билл Гейтс, Иванка Трамп тэргүүтэй дэлхийн нөлөө бүхий алдартнууд хүрэлцэн иржээ. CNN-ийн мэдээлснээр тэдний хуримд улс төр, урлаг, спортын 1200 орчим нөлөө бүхий хүн уригдсан гэнэ. 

Хуримын өмнөх үдэшлэг Гужарат мужийн баруун хэсэгт орших Жамнагар хотод болсон байна. Өдөрт 10 хүрэхгүй нислэг үйлддэг орон нутгийн нисэх онгоцны буудал тэрбумтны хүүгийн хурим эхэлсэнтэй холбоотойгоор 130 орчим онгоц хүлээн авчээ. Уг нислэгээр үдэшлэгийн зочид төдийгүй тэдэнд үйлчлэх үсчин, нүүр будалтын артистууд хүрэлцэн ирсэн гэнэ. Түүнчлэн 100 орчим ахлах тогооч зочдод зориулан 500 орчим нэр төрлийн хоол, амттан бэлтгэсэн байна. Харин Амбанигийн гэр бүл тосгоны 50 мянган оршин суугчдад зориулан нийтийн зоог барьжээ. 

Forbes сэтгүүлээс мэдээлснээр Мукеш Амбани нь 117 тэрбум долларын хөрөнгөтэй Азийн хамгийн чинээлэг хүн юм. Отгон хүү Анант Амбани нь өдгөө 28 настай бөгөөд өвөөгийнхөө үүсгэн байгуулсан Энэтхэгийн конгломерат болох Reliance компанийн салбар эрчим хүчний бизнесийг тэргүүлдэг аж. Анантын сүйт бүсгүй, 29 настай Радхика Мерчант мөн л чинээлэг айлаас гаралтай. Тэрбээр бизнесийн магнат Вирен Мерчантын охин бөгөөд Нью-Йоркийн их сургуулийг төгсжээ. 

Тэдний хуримын өмнөх гурван өдрийн үдэшлэг нь ойролцоогоор 113 сая ам.долларын өртөгтэй гэх тооцоо гараад буй. Хос хоёр ирэх долоодугаар сард албан ёсоор хуримлах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.