Дуучин, артист Morningstar-аас өнгөрөгч 2022 оны есдүгээр сарын 03-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урчилсан байдлаар илэрч байсан. Иймд өнгөрөгч нэгдүгээр сард ХУД-ийн ЭХАШШ-д шүүх хуралдаан болж дуучин, артист Morningstar-д 1 жилийн хорих ял оноожээ.
Сэтгэгдэл бичих