Ирэх өдрүүдэд хүйтний эрч аажмаар суларч 3 дугаар сарын 8 аас 14-ний өдрүүдэд харьцангуй дулаан, тогтуун өдрүүд тохиох төлөвтэй байна. 3-р сарын 11-ний өдөр билгийн тооллын хаврын дунд сарын шинийн нэгний өдөр тохиож, төвийн бүс нутгаар багагүй дулаарах, говийн бүс нутгаар өдөртөө +6+8 градуст хүрч дулаарах төлөвтэй байгаа ажээ. Гэвч хаврын улиралд цаг агаар тогтворгүй байдаг нь жам ёсны үзэгдэл тул 3-р сарын 2 дугаар хагаст салхи шуурга ихтэй, зарим өдрүүдэд цастай өдрүүд ч тохиож болзошгүй байгааг анхаарч хөдөө орон нутгийн замд гарах, алслагдсан сум, суурин газрыг зорин явахаар бол өмнөх өдрүүдэд цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээллийг сайтар үзэж, сонсож байж ажил, аяллаа зөв төлөвлөж байх шаардлагатай гэдгийг онцгой анхаарна уу!
Сэтгэгдэл бичих