“Челси” клубийг хэн худалдаж авах вэ?



3-р сарын 17
17 цаг 40 минут

Мэдээллийг нэгтгэх, боловсруулах тусгай хэв маягтай дэлхийн тэргүүлэх мэдээллийн порталуудын нэг болох “Business Insider” Их Британийн Засгийн газрын хоригт өртөөд буй Роман Абрамовичоос Лондоны “Челси” клубийг худалдаж авах гол өрсөлдөгчдийг нэрлэжээ.

Гол өрсөлдөгчдийн дунд Америкийн тэрбумтан, Швейцарын иргэншилтэй Хайнсворг Висс багтсан байна. Түүний эзэнт гүрэн эмийн компаниуд, мөн эмнэлгийн имплантыг /суулгац/ хөгжүүлэх, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг пүүсүүдээс бүрэлдэн тогтдог. Өдгөө 85 настай Висс Лондоны клубийн эзэн болохгүй гэхгүй байгаа ч сайн түнш олж авах хүсэлтэй байгаа гэнэ.

Америкийн бизнес эрхлэгч Тодд Боули чухам Висстэй нягт холбоотой байгаа бөгөөд гэрээнд оролцоход бэлэн байгаа аж. Хөрөнгө оруулалтын “Eldridge Industries” холдингийг эзэмшдэг Боули нь спортын франчайзтай хамтран ажиллаж байсан туршлагатай. Ердөө хоёрхон жилийн өмнө дэлхийн хамгийн хүчирхэг клуб болж байсан бейсболын "Лос-Анжелес Доджерс" түүний эзэмшилд байдаг.

"Челси"-г худалдан авах сонирхолтой байгаа бейсболын өөр нэг шүтэн бишрэгч байгаа нь Томас Рикеттс тэргүүтэй Рикеттсийн гэр бүл юм. “TD Ameritrade”-ийг (онлайн брокер, хөрөнгө оруулалтын компани) үүсгэн байгуулагчид болох тус гэр бүл 2009 онд "Чикаго Кабс" багийг худалдан авч, долоохон жилийн дотор шинэ түвшинд гаргаснаар Бейсболын дээд лигийн цомыг хүртжээ.

“Johnson & Johnson” компанийг үүсгэн байгуулсан домогт Роберт Жонсоны ач хүү Вуди Жонсон ч мөн “Челси”-г худалдаж авах санал бэлдэж байна. Дональд Трамптай нягт холбоотой, өдгөө 74 настай тэрбээр америк хөл бөмбөгийн "Нью-Йорк Жетс" багийг эзэмшдэг. 

Америкийн бизнес эрхлэгчдээс NBA-гийн “Сакраменто Кингс” багийн эзэн Вивек Ранадив “Челси”-г худалдаж авахыг ихээхэн сонирхож байгаа аж. Нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр, Энэтхэг гаралтай тэрбумтан маш тодорхой санал бэлтгэж байгаа гэнэ.

“Business Insider” мөн "Лондон хотын төвд байрлах Туркийн далбааг" сонирхож буй Туркийн бизнесмэн Мухсин Байракт анхаарал хандуулжээ. Энэхүү мега гэрээний талаар мэдээлэл бага байгаа ч эх сурвалжууд Абрамовичийг саяхан Истанбулд байсан гэх мэдээллийг эш татсан нь клубийг худалдаж авах магадлалтай гэсэн яриа тарахад хүргэсэн бололтой.

"Челси" мөн медиа салбарт болон спортын төслүүдэд хувьцаа эзэмшдэг “RedBird Capital” компанийн өмч болж магадгүй байна.

“Business Insider” -ийн нэрлэсэн өрсөлдөгчдийн дунд “Челси”-гийн шүтэн бишрэгч Ник Кенди, UFC-ийн дуулиант аварга асан Конор МакГрегор, Гана улсын улс төрийн намын бүс нутгийн салбарын дарга Бернард Антви Боасиако нар оржээ.

Энэ клуб гурван тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж байгаа юм. Абрамович 2003 онд “Челси”-гийн эзэн болсон. Лондоны клуб 2012 онд түүхэндээ анх удаа Аваргуудын лигт түрүүлж, 2021 онд амжилтаа давтаж чаджээ.

Montsame.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.