Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
·Улаанбаатар хотод хэрэгжих Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх /LRT/ болон Хотын шинэ тойрог зам барих зэрэг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг 2022 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авах, эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа.
·Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутам танилцуулж, БНХАУ-аас гэрээний дагуу импортоор авах төмөр замын бараа материалыг богино хугацаанд татан авах ажилд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих