Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
Оролцох хүсэлтэй хүмүүсийн бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing
Засгийн газраас энэ сарын 19-нд Улсын Их Хуралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нар ажиллаж байна.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй тус холбоосоор танилцана уу. http://forum.parliament.mn/projects/11050/
Сэтгэгдэл бичих