МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг барилдуулахгүй



3-р сарын 14
7 цаг 10 минут

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөл 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, бөхийн өмсгөлийг дараах шаардлагад нийцсэн байна гэж үзэн баталсан юм. Хэрэв шаардлага хангаагүй өмсгөлтэй бол барилдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал, бөхийн өмсгөл нь:

  • Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
  • Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
  • Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
  • Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
  • Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
  • Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
  • Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
  • Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
  • Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
  • Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.

Дээрх шаардлагыг 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгох аж.

Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс "Монгол бөхийн өргөө" болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүйг МҮБХ-ноос анхаарууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.