"Сайхан цагийн эхлэл ГЭРЭЛЧУЛУУН хит" 21 аймгаар аялан тоглоно



2-р сарын 28
11 цаг 07 минут

“Хоймор сайхан нутаг”, “Амьдрал хайраар гоёдог” зэрэг олон сайхан хайрын дуугаараа олны талархалыг хүлээсэн дуучин бол хоймор нутгийн хүү МУСТА дуучин Я.Гэрэлчулуун билээ. 2015 онд анхын тоглолтоо хийж байсан тэрээр энэ удаад "Сайхан цагийн эхлэл ГЭРЭЛЧУЛУУН хит" аялан тоглолтоо 21 аймгийн сонсогчдодоо хүргэхээр болжээ. Тоглолт 2022 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн зүүн аймгуудын нутгаар тоглохоор болсон бол баруун аймгуудаар 3 дугаар сарын 14-нөөс тоглох аж. МУСТА дуучин Я.Гэрэлчулуун "Сайхан цагийн эхлэл ГЭРЭЛЧУЛУУН хит" 2022 аялан тоглолтоо олон олон шинэ уран бүтээлээрээ үзэгч олныхоо сонорыг мялаах болно гэдгээ амлаад байгаа юм.

Сануулахад,  азтай үзэгчийг Улаан-Үүд, Итгэлт хамба, Байгаль далайд аялах эрхийн бичиг хүлээж байгааг онцолж байгаа юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.