Эрүүл мэндийн сайд С.Энхболд томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, үүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсөн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн эмнэлгийн орны асуудал, цаашид ямар арга хэмжээ авах талаар бүрэн танилцуулга хийнэ.
Томуугийн өвчлөл бол улирлын чанартай. Тиймээс нэмж эмнэлэг барих шаардлагагүй. Өвчлөлийн хамгийн оргил үе нь таваас долоо хоног байдаг. Тиймээс хүний нөөцөө бэлдэх ковидын үе шиг орны зохицуулалт хийх боломжтой. Томуугийн өвчлөл арваннэгдүгээр сарын дунд үеэс эхэлсэн. Томуугийн вирус ковидын вируст дарангуйлагдаж байсан. Ковидын дөрөвдүгээр давалгаа буурсантай холбоотойгоор томуугийн дэгдэлт нэмэгдэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газарт үүрэг өгч нэмж ор дэлгэсэн. Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох санал гаргаагүй" гэлээ.
Сэтгэгдэл бичих