Шинэ мэдээ

Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1 сар 21. 18:03“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1 сар 21. 10:51Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1 сар 14. 18:40Ковид ба кибер аюулгүй байдал1 сар 14. 18:25“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1 сар 12. 11:51"Ноён Бондгор"-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ1 сар 10. 13:57“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ1 сар 7. 13:08МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1 сар 7. 11:54“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно1 сар 5. 13:35Хүүхдийн төлөө фонд1 сар 5. 11:51Ноён Бондгорын 200 саяын уралдаанд 1000 гаруй хүн бичлэг илгээжээ2020, 12 сар 30. 10:37Ил захидал2020, 12 сар 25. 16:24Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "ТӨСЛИЙН УРАЛДААН” зохион байгууллаа2020, 12 сар 25. 11:39Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна2020, 12 сар 24. 13:39Дуугаа дуулаад байртай болоорой!2020, 12 сар 24. 12:18Талархлаа илэрхийлж гэрлэн дохио нь эмч, цагдаагийн дүрсээр асдаг болжээ2020, 12 сар 23. 16:12ХӨСҮТ-ийн албан хаагчдад эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлалаа2020, 12 сар 14. 16:43Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо2020, 12 сар 8. 14:15Д.Наратуяа: ЭМЯ хууль зөрчсөн болон үйлдвэрийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье2020, 12 сар 8. 14:09"Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа2020, 12 сар 7. 9:44"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ2020, 12 сар 2. 14:44Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз2020, 11 сар 28. 13:37МУИС-ын ХЗС-ийн оюутнууд “Өгөх нь Авахаасаа ерөөлтэй” сайн үйлсийн аян өрнүүлж СХД-ийн ОК-д гардуулан өгчээ2020, 11 сар 27. 15:33Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна2020, 11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна2020, 11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд2020, 11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй2020, 11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна2020, 11 сар 18. 13:16
Бенну солироос хөрсний дээж авна2020, 10 сар 20. 15:25

Сансрын “OSIRIS-Rex” зонд Бенну солироос хөрсний дээж авах анхны оролдлогоо мягмар гарагт хийнэ, гэхдээ туршилт хэр амжилттай болох нь хэдэн хоногийн дараа л мэдэгдэнэ гэж “OSIRIS-Rex” хөтөлбөрийн удирдагч, агаар-сансрын “Lockheed Martin” корпорацын төлөөлөгч Бет Бак мэдээлжээ.   Түүний мэдээлснээр, зондод илгээх сүүлчийн багц командыг шалгаж байгаа бөгөөд удахгүй илгээх аж. “АНУ-ын Зүүн эргийн цагаар мягмар гаргийн 11 цаг орчимд сансрын уг аппарат солирын тойрог замаас гарах маневр хийж эхэлж, хөрснөөс дээж авах багаж бүхий өрмийн штангийг буулгана” гэж хөтөлбөрийн удирдагч хэлсэн байна

“Facebook” Австралид мэдээ түгээхийг хориглоно гэв2020, 9 сар 2. 12:04

Австралид боловсруулж буй шинэ хуулийн дагуу “Facebook” компанийг нийтлэгчдэд төлбөр төлөхийг шаардах төлөвтэй байгаатай холбогдуулан тус компани мэдэгдэл хийж, Австрали дахь хэрэглэгчдийг мэдээ түгээхийг /share/ хориглоно гэж сүрдүүлжээ.   Австралийн эрх баригчид “Facebook”, “Google” гэх мэт технологийн томоохон компаниудыг мэдээллийн хэрэгслүүдээс мэдээг дахин түгээхэд нь төлбөр авахыг эрмэлзэж байгаа ажээ. Өнгөрсөн сард “Google” уг арга хэмжээг хэрэгжүүлбэл хайлтын үйлчилгээнүүд ихээхэн муудна гэдгийг анхааруулсан байна.   “Facebook” мэдээ түгээхийг хориглох талаар ийнхүү мэдээлсэн нь технологийн компаниуд болон эрх баригчдын хоорондын хурцадмал байдлыг улам даамжруулсан байна

NASA Ангараг гаргийг судлах нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ2020, 5 сар 5. 10:01

 АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Ангараг гаргийг судлах зорилгоор бүтээсэн нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ.   NASA-гийн цахим хуудсанд мэдээлснээр, “Ingenuity” /Зохин бүтээх чадвар/ хэмээн нэрлэсэн, нисдэг тэрэгтэй төстэй уг төхөөрөмжийг энэ оны долдугаар сард хэрэгжүүлж эхлэх “Mars 2020” төслийн хүрээнд бүтээсэн байна.   “Ingenuity” хэмээх нэрийг  бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын дунд уралдаан зохион байгуулж сонгосон бөгөөд Алабама муж улсын дунд сургуулийн сурагч Ваниза Рупанийн санал болгосон нэр ажээ

БНХАУ-ын сар судлах төхөөрөмж 448 орчим метр аялжээ2020, 5 сар 1. 9:34

БНХАУ-ын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр шинжлэх ухааны судалгаа хийж, 447.68 метр аялсан гэж тус улсын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээллээ.   Уг байгууллагын мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2” 17 дахь өдрийн судалгаагаа  дуусгаж, унтлагын горимдоо шилжжээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг. Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг байна.   Анх гурван сарын хугацаанд ажиллуулах зорилготойгоор бүтээсэн “Yutu-2” үүнээс урт хугацаагаар ажилласнаар Саран дээр хамгийн удаан ажилласан төхөөрөмж болжээ. 2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм.    “Yutu-2” Сарны ар талын гадаргуу доорх нууцыг илрүүлж, Сарны талаарх хүн төрөлхтний мэдлэгийг зузаатгахад хувь нэмрээ оруулах юм

БНХАУ жолоочгүй, өртөг багатай тээврийн хэрэгсэл бүтээж байна2019, 4 сар 9. 13:20

Нисэх буудал болон цэцэрлэгт хүрээлэн зэрэг тусгай бүсэд ашиглах жолоочгүй тээврийн хэрэгслийн өртгийг бууруулахаар БНХАУ-ын эрдэмтэд ажиллаж байна.   Тус улсын Шинжлэх ухааны академийн харьяа Физикийн шинжлэх ухааны Хэфэй институтийн судлаачдын багийн мэдээлснээр, байгаль орчныг мэдрэх алгоритм болон лазер радарыг оновчтой болгох замаар зардлыг бууруулах боломжтой аж. Ингэснээр уг тээврийн хэрэгслийн үнийг 100 мянган юаниас /15 мянган ам.доллар/ бага байлгаж болох гэнэ.   “Жолоочгүй тээврийн хэрэгсэл нь автомат жолоодлогын системийн мэдрэгч зэрэг өндөр үнэ бүхий эд ангиудаас бүрддэг тул нэгжийн үнэ 1 сая юаниас өндөр үнэтэй байдаг” гэж төслийн ахлагч Жян Рухай хэлжээ.   Шинээр бүтээж буй тээврийн хэрэгслийн хувьд яаралтай үед зогсох, хянах зэрэг үйлдлийг автоматаар хийх чадвартай бөгөөд ойрын 120 метр дэх биетүүдийг мэдрэх шалгалтад тэнцсэн байна.   Хэфэй институт автомашин үйлдвэрлэгч нэгэн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

"Samsung" компани шинэ загварын утаснуудаа танилцууллаа2019, 2 сар 22. 12:36

БНСУ-ын технологийн тэргүүлэгч “Samsung” компани ирэх сарын 8-нд худалдаанд гарах "S10", "S10 Plus", "S10E", "S10" загварын ухаалаг гар утсаа лхагва гарагт Лондон болон Сан Франциско хотын олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ.   “Бидний хийж чадах бүх зүйл дууссан гэж хэлдэг хүмүүст энэхүү технологи хариултыг өгсөн. Тэдний буруу байсан гэдгийг бид одоо нотолж байна” хэмээн “Samsung” компанийн Ерөнхийлөгч Донг Джин Ко Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгийн үеэр хэлэв.   Нүүр хэсэг нь бүхэлдээ дэлгэц байхаар бүтээгдсэн шинэ загварын ухаалаг утаснуудын дэлгэцийн өнгөний нягтралыг илүү тодруулсан байна

“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна2018, 9 сар 7. 9:34

Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Toyota” компани гал гарах эрсдэлтэй гэх шалтгаанаар хос хөдөлгүүр бүхий “Prius”, “Prius plug-in hybrid” болон “C-HR SUV” загварын нэг сая орчим автомашинаа эргүүлэн татаж, цахилгааны систем дэх доголдлыг нь засварлахаар болсон тухай компанийн төлөөлөгч лхагва гарагт мэдээллээ.Эдгээр автомашины талаас илүү хувь нь Японд, 200 мянга орчим нь АНУ-д байгаа аж. Харин үлдсэн хувь нь Европ болон бусад улсын зах зээлд борлогдсон байна

“Volkswagen” компани ОХУ-аас 7700 “Multivan” машинаа эргүүлэн татна2017, 9 сар 6. 16:25

“Volkswagen” компанийн Оросын дилер “Фольксваген Групп Русс” НХН 2014-2016-нд үйлдвэрлэгдсэн Т5, Т6 үеийн “Multivan” загварын 7700 гаруй машинаа эргүүлэн татахаар болжээ

Гар утасны аппликейшн дэлхийн зах зээлийн багтаамж 6,3 их наяд долларт хүрнэ2017, 6 сар 29. 15:51

Ухаалаг гар утасны аппликэйшний дэлхийн зах зээлийн багтаамж өсч, 2021 гэхэд 6,3 их наяд долларт хүрнэ гэж дүн шинжилгээний “App Annie” агентлагийн судалгаанд дурджээ. Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 2016 онд 3,4 тэрбум байсан бол 2021 онд 6,3 тэрбумд хүрэх юм. Мөн хугацаанд аппликэйшн хэрэглэхэд зарцуулах хугацаа 1,6 их наяд цагаас 3,5 их наяд цаг болж нэмэгдэх ажээ. “App Annie”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар, аппликэйшнд зарцуулах зардал дэлхийн хэмжээнд 2021 он гэхэд 139 тэрбум доллароос давна, үүнээс тоглоомын аппликэйшнийг худалдаж авах зардал 105 тэрбум долларт хүрэх бол тоглоомын бус аппликэйшний борлуулалтын хэмжээ 34 тэрбум доллар болох төлөвтэй байна.Гар утасны аппликэйшн зохиогчид нэг хэрэглэгчид зарцуулах зардлаа 379 доллароос 1008 доллар болгож өсгөж аж

Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “Мазаалай” хиймэл дагуулыг бүртгэлээ2017, 6 сар 2. 17:09

ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулна. Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг 2017 оны  06 дугаар сарын 04-ний өдөр АНУ-ын олон улсын сансар судлалын NASA-ийн станцаас хөөргөн сансрын тойрог замд оруулахад бэлэн болоод байна. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Cансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” Олон улсын конвенц, Монгол Улсын Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулийн дагуу “Мазаалай” хиймэл дагуулыг М2017-001 дугаар бүхий Монгол Улсын Сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд (VHF/UHF) олголоо. Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм

Алт ялган авах зардлыг 40 хувиар бууруулах технологийг боловсруулжээ2017, 4 сар 13. 13:13

“МИСиС” Үндэсний эрдэм шинжилгээ, технологийн их сургуулийн эрдэмтэд алт ялган авах зардлыг 40 хувиар бууруулах аргыг нээжээ. Шинэ арга нь хүдрээс алт ялган авах хугацааг 4-8 дахин богиносгодог байна

“Tesla” компани үнэт цаасны зах зээлийн үнэлгээгээр “Ford”-ыг гүйцэж түрүүлжээ2017, 4 сар 4. 12:34

Америкийн автомашин үйлдвэрлэгч "Tesla" компанийн хувьцааны ханш 7,27 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээгээрээ "Ford" автоконцерныг гүйцэж түрүүллээ. Даваа гарагт Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед "Tesla"-гийн хувьцааны нийт үнэлгээ 49 тэрбум доллар болсон бол Ford автоконцерных 46 тэрбум доллар байжээ. Энэ оны эхний улиралд автомашины нийлүүлэлт дээд хэмжээндээ хүрсэн тухай "Tesla" компани мэдэгдсэний дараа тус компанийн хувьцаа өссөн байна. Энэ хугацаанд тус компани 25 мянга гаруй цахилгаан машин нийлүүлсэн нь өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад даруй 70 хувиар их байгаа юм

ЭЗХАХБ: Дэлхий даяар борлуулж буй таван гар утас тутмын нэг нь хуурамч2017, 3 сар 29. 17:11

Дэлхий даяар зарагдаж буй таван гар утас тутмын нэг нь, дөрвөн видеотоглоом тутмын нэг нь хуурамч байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /ЭЗХАХБ/ гаргасан илтгэлд дурджээ. Дэлхий даяар хуурамч техник хэрэгслийн худалдаа өсч байгаа нь худалдан авагч, үйлдвэрлэгч болон улс орны санхүүд муугаар нөлөөлж байна гэдгийг тус байгууллага анхааруулсан байна. ЭЗХАХБ мэдээлэл, харилцаа холбооны хуурамч тоног төхөөрөмжийн худалдааны талаар илтгэл бэлтгэжээ. Илтгэлд дурдсанаар, 2013 оны гаалийн тоо мэдээнд дүн шинжилгээ хийхэд ийм төрлийн техник хэрэгслийн 6,5 хувь нь хуурамч байжээ. Гэтэл бусад зах зээл дээрх хуурамч барааны эзлэх хэмжээ 2016 оны мэдээгээр 2,5 хувьтай байжээ. Харилцаа холбооны хуурамч төхөөрөмжийн худалдааны нийт хэмжээ 143 тэрбум доллароор хэмжигдэж байгаа аж

Хүний бодол санааг компьютерт бичих аргыг боловсруулах компани байгуулна2017, 3 сар 29. 16:25

Америкийн бизнес эрхлэгч Илон Маск өндөр хурдны тоон систем дээр хүний бодол санааг бичих аргыг боловсруулах ажил эрхлэх шинэ компанийг байгуулахад дэмжлэг үзүүлжээ. Энэ тухай даваа гарагт  ”The Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн өгүүлэлд дурдсан байна.   Эх сурвалжийн мэдээлснээр, “Neuralink” гэдэг энэ компани нь 2016 оны 7 дугаар сард Калифорни муж улсад бүртгүүлжээ. Тус компани “анагаах ухааны салбарын судалгаа” явуулах бөгөөд И.Маск уг компанийг хэсэгчлэн санхүүжүүлж, цаашдаа түүний удирдлагын бүрэлдэхүүнд  багтаж магадгүй аж. “Neuralink” компанид  “PayPal” төлбөрийн системийг үндэслэгч Питер Тиль-ийн сан хөрөнгө оруулж магадгүй гэнэ. И.Маскийн идэвхтэй дэмжлэгтэйгээр дээрх компанийг байгуулах гэж байгаа тухай мэдээллийг Америкийн бизнесмен Макс Ходак нотолсон бөгөөд тэрбээр өөрөө “Neuralink”-ийн үүсгэн байгуулагчдын нэг болжээ

Шведийн эрдэмтэд хүний мөгөөрсний эд эсийг 3D-гээр хэвлэжээ2017, 3 сар 29. 8:23

Шведийн Гётеборг хотын Сальгренийн академи болон Чалмерсийн техникийн их сургуулийн эрдэмтэд 3D принтерээр хэвлэсэн хүний мөгөөрсний эсийг хулгануудад амжилттай шилжүүлэн суулгажээ.  “Хүний мөгөөрсний эсийг анх удаа хэвлэж, амьд организмд шилжүүлэн суулгаад, уг эсийг өсгөж чадлаа” гэж Чалмерсийн техникийн их сургуулийн хими ба биологийн инженерчлэлийн тэнхмийн биополимерийн технологийн профессор Пол Гатенхолм онцоллоо. Судлаачид хүний мөгөөрсийг тусгай гидрогель ашиглан био хэвлэгч дээр хэвлэж, дараа нь хулгануудад шилжүүлэн суулгасан байна. Уг гидрогелийг наноцеллюлоз болон хүний мөгөөрсний үндсэн дээр бий болгохын тулд “Cellink” 3D принтерийг ашиглажээ

Нүүрснээс спирт гаргаж авах технологийг Хятадад амжилттай туршжээ2017, 3 сар 23. 11:55

Хятадын эрдэмтэд нүүрснээс этанол гарган авах анхны үйлдвэрийн шугамыг зохион бүтээжээ. Энэ тухай БНХАУ-ын ШУА-ийн мэдээлэлд дурдсан байна.   Уг технологийг Ляонин мужийн Далянь хотын химийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд Shaanxi Yanchang Petroleum компанитай хамтран гарган авчээ

“Boeing”-ийн гадаад дахь анхны үйлдвэрийг Хятадад барина2017, 3 сар 13. 17:14

Хятад улсын Жөзян мужийн Жоушань хотод нарийхан их биетэй, тийрэлтэт хөдөлгүүрт “Boeing 737” загварын нисэх онгоцны угсралтын төвийн барилгын ажил энэ сарын сүүлчээр эхэлнэ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Ийм төвийг барих талаар БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2015 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон юм

Сумдын сургуулиудад өндөр хурдны интернэтийн үйлчилгээг нэвтрүүлнэ2017, 3 сар 13. 11:10

Монголын Цахилгаан холбоо компани алслагдсан сум, суурин газар болон үйлчилгээ хүрээгүй хүн амд харилцаа холбооны үйлчилгээг хүргэх зорилгоор БСШУЯ-тай хамтран сумдын ЕБС-уудад өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлэх төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд 2016 онд 250 гаруй ерөнхий боловсролын сургуульд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хүргээд байгаа аж

“Toyota" компани “Volkswagen”-нд байр сууриа алджээ2017, 1 сар 31. 17:50

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа борлуулалтаараа дэлхийд тэргүүлж чадаагүй бөгөөд Германы “Volkswagen” компанид тэргүүлэгчийн байр сууриа алджээ. “Toyota Motor”-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус компани 2016 онд өмнөх оныхоосоо 0.2 хувиар олон буюу 10.2 сая ширхэг автомашин борлуулсан байна. Харин “Volkswagen” компани өнгөрсөн онд 10.3 сая ширхэг автомашин борлуулсан нь 2015 онтой харьцуулахад 3.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Автомашины хамгийн том зах зээл болох Хятадад тус хоёр компанийн борлуулалтын хэмжээ эрс ялгаатай байна

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.