Монголын волейболын холбооны ээлжит бус чуулган энэ сарын 3-нд буюу маргааш болно. Тус хуралд, МВХ-ны салбар хороод гурван төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Тэгвэл, волейболын спорт дуртай, тус спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй сэтгэл зүтгэлтэй хүн бүрт нээлттэй байх учиртай тус хуралд волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй залуу үеийнхэн буюу Монголын волейболын залуучуудын холбооны төлөөллийг оролцуулахгүй гэсэн нь волейбол сонирхогчдын дургүйцлийг хүргэж цахим ертөнцөд багагүй шуугиан тариад байна.