Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 цаг 17 минутын өмнөБНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй9 цаг 58 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

Оюуны спорт

Ой тогтоолтын 7 дахь удаагийн улсын аваргын тэмцээн амжилттай боллоо2017, 4 сар 21. 10:48

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 7 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж улсын аваргуудаа тодрууллаа. Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм. Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 5, Их Мастер 1, ОУ-ын Мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо. Ингээд хоёр өдөр үргэлжилсан тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-т бичигдлээ

К.Илюмжинов FIDE-гийн ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр үлдлээ2017, 4 сар 11. 17:03

Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр үлдэх боловч ажил үүргээ нэлээд хязгаарлагдмал байдалд гүйцэтгэхээр болжээ. Уг хязгаарлалтууд нь FIDE-гийн санхүү, хууль эрх зүй, ажил хэргийн хүрээг хамаарч байгаа юм

Их мастер Ц.Батчулуун дөрөв дэх алтан медалиа зүүлээ2017, 3 сар 27. 15:21

Шатарын УАШТ эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 17-25-нд боллоо. Монголын шатрын холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан эрэгтэйчүүдийн 57 дахь удаагийн УАШТ-д шилдэг 12 шатарчин оюун ухаанаа уралдуулж, Баянхонгор аймгийн харьяат “Зуун шатар” клубийн тамирчин, их мастер  Ц.Батчулуун есөн оноогоор түрүүллээ. Түүний хувьд улсын аваргаас ийнхүү дөрөв дэх алтан медалиа зүүж байгаа юм

Тусгай олимпоос найман медаль хүртлээ2017, 3 сар 25. 13:20

Австри улсад оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп 2017” наадам үргэлжилж байна. Монголын баг тамирчид энэ удаагийн олимпоос найман медальтай нутаг буцахаар боллоо.   Тодруулбал,цасны гуталтай гүйлтийн 50 м эрэгтэй төрөлд өчигдөр манай тамирчин С.Тэмүүлэн гүйж хүрэл медалийн болзол хангасан бол бөмбөгтэй хоккейн багийнхан хүрэл медалийн төлөө Намибийн багтай тоглож, 3:2 зөрүүгээр хожигдож шагналт дөрөвдүгээр байр эзэллээ

Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд УАШШТ үргэлжилж байна2017, 3 сар 21. 16:16

1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд анх зохион байгуулагдсанаас хойш 25 жилийн дараа Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд 2017.03.16-наас 26-ны өдрүүдэд уг тэмцээн зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тус тэмцээн нь Дэлхийн шатрын холбооны гишүүн 180 оронд шууд цацагдах бөгөөд олон улсын хэмжээнд түүхэн аялал жуулчлалыг таниулах сурталчлах томоохон боломж гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн УИХ дахь Шатрын Спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга, Аймгийн Шатрын холбооны тэргүүн Л.Батсайхан, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Б.Оюунбаатар, Монголын Шатрын Холбооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Монголын Шатрын Холбооны дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай, Ц.Цогбаяр, Монголын Шатрын Холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, УЗГ Г.Баатар, Хэнтий аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэ-Очир зэрэг хүндтэй зочид оролцлоо. Их мастер Ц.Батчулуун, их мастер Т.Батчимэг тэргүүтэй шигшээд өрсөлдөх 24 шатарчдын оноолтын сугалааг Хэнтий аймаг, Дадал сум, Монголын шатрын холбооны эрхмүүд хийж өгснөөрөө онцлог болсон юм. Мөн нээлтийн үеэр Дадал сумын Өсвөр болон Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад шагнал гардуулж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Дадал сумын өсвөрийн шатарчидтай зэрэг тоглолт хийж, дурсгалын зураг татуулснаар тэмцээний нэгдүгээр өрөг эхэллээ

100 буудалт даамын өсвөрийн аваргууд тодорлоо2017, 3 сар 14. 11:22

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил” хүрээнд 100 буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа. Өсвөр үеийнхний аварга шалгаруулах уг тэмцээн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн Урлаг зааланд болсон бөгөөд нийт 9 сургуулийн 145 тамирчин оролцов

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймагт болно2017, 3 сар 13. 13:23

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тэмцээн энэ жил орон нутагт болно. Тодруулбал энэ сарын 17-26-нд Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд болох юм. 1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд анх зохион байгуулагдсанаас хойш 25 жилийн дараа Хэнтийн аймгийн Дадал суманд болж буйгаараа онцлог юм

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид БНСУ-ын ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцоно2017, 2 сар 17. 10:14

Энэ сарын 18, 19-нд үргэлжлэх 30 сая воны шагналын сантай Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд 12 улсын нийт 178 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцоно. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Дасгалжуулагч1. Ахлах дасгалжуулагч Б.Баасандорж2

С.Билгүүн Харбинд түрүүллээ2017, 1 сар 25. 9:37

БНХАУ-ын Харбин хотод шатрын олон улсын тэмцээн энэ сарын 13-22-нд болов. Гурван орны 50 шатарчин өрсөлдсөн тус тэмцээн швейцарь системээр есөн өрөгт өрнөсөн юм

Шатар сонирхогчдын УАШТ-ны шилдгүүдэд шагнал гардууллаа2017, 1 сар 16. 8:52

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг

Шатар сонирхогчдын УАШТ-ийг Э.Энх-Амгалан, Г.Отгонтуяа нар өнгөлөв2017, 1 сар 9. 9:29

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Э.Энх-Амгалан, эмэгтэйчүүдийн ангилалд Г.Отгонтуяа нар тэргүүлэв. Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй байв. Мөн АИХ-ын депутат, УИХ-ын гишүүд, ЗГХЭГ, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, оюун ухаанаа уралдууллаа. Тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд Нийслэлийн Баянгол дүүргийн тамирчин Э.Энх-Амгалан 8.0 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа

Бяцхан тамирчдад гарын бэлэг гардууллаа2017, 1 сар 5. 13:49

БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өнөөдөр шатар болон даамын спортын тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн өсвөрийн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Туркийн Измир хотод болсон 100 буудалт даамын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн М.Шийрэвжамцад БТСГ-ын тэргүүн шагнал “Алтан Од”-оор шагнав

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн УИХ-ын даргын ивээл дор тав дахь удаагаа зохиогдоно2017, 1 сар 4. 15:39

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тавь дахь удаагийн тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран УИХ-ын даргын ивээл дор 2017 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна

Карлсен, Карякин хоёр Дохад дахин уулзана2016, 12 сар 26. 16:08

Шатрын хурдан тоглолтын болон блиц тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Катар улсын нийслэл Доха хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээнд хурдан тоглолтын өнгөрсөн оны дэлхийн аварга Норвегийн шатарчин Магнус Карлсен оролцох бөгөөд түүнтэй Оросын их мастер Сергей Карякин өрсөлдөх юм. Нэг сарын өмнө дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөж байсан хоёр их мастер шатрын хөлгийн ард дахин суух нь

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.