ОХУ-д болох Хөл бөмбөгийн ДАШТ-д гэр бүлийнхнийгээ ирэхгүй байхыг Английн шигшээ багийн хамгаалагч Дэнни Роуз хүсчээ. Ойр дотныхон нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарахвий гэхээс эмээж байгаа учир тэрбээр ийнхүү хүссэн байна. "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс гадна өөр янз бүрийн зүйл тохиолдохвий гэхээс би эмээж байгаа учир гэрийнхнийгээ Орос руу явуулахыг хүсэхгүй байна
аяхан албан ёсоор 2020 оны Токиогийн олимпийн наамдын хөтөлбөрт багтаад байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гранпри тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдэд Германы Берлин, Тайваны Тайчун хотууд болох гэж байна. Тэгвэл дэлхийн чансаанд 12-т эрэмбэтэй манай улсын “Улаанбаатар Хангарьд” баг /UB Garuda/ ирэх амралтын өдрүүдэд Тайваны гранприг зорих бөгөөд тус тэмцээнд амжилттай оролцож эхний 2-т шалгарсан тохиолдолд 09 сарын 23-24нд БНХАУ-ны Ченгду хотноо болох 3х3 Их дуулгын эрх авах юм
НБА-д тоглосон хамгийн агуу гадаад тоглогч хэн бэ гэвэл Дөрк Новицки гэж бүх хүн санал нэгдэнэ. НБА-ын аварга, Маварекс багийн түүхэнд тодорсон хамгийн тод од
Гэмтлийн улмаас зуны лигийн шигшээ тоглолтыг өнжсөн Лос Анжелэс Лэйкэрс багийн шинэ тоглогч, зуны лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Лонзо Боллын гэмтлийн талаар мэдээлэл гарчээ. MRI шинжилгээний хариугаар түүний шилбэний булчин бага зэрэг урагдсан гэсэн онош тогтоогдсон байна
Францын Нант хотод болсон сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн цомын тэмцээнд Сербийн эрэгтэйчүүдийн шигшээ баг аваргаллаа.Сербчүүд финалын тоглолтод Голландын багийг 21:18-ын харьцаагаар хожсон байна. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод Францын сагсан бөмбөгчид Словенийн шигшээ багийг 18:17 харьцаагаар ялжээ.Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын шигшээ баг дэлхийн цомыг хүртсэн байна
Индиана Пэйсэрс Пол Жоржийг наймаалцал талаар хэд хэдэн багуудтай холбогдсон байна. Олон баг оролцож болохуйц наймааны дунд Кливлэнд Кавалерсийн нэр байсан гэнэ
АНУ-ын ҮСБХ-ны финалын хоёрдахь тоглолт өнөөдөр явагдлаа. Сүүлийн 3 жил дараалан тасралтгүй аваргын төлөө өрсөлдөж буй хоёр багийн эхний тоглолт "Голден стэйт"-ийн давамгайллаар өндөрлөсөн
NBA-гийн плей-оффын цувралын хагас шигшээгийн дөрөвдэх тоглолтонд “Голден Стэйт” баг “Сан-Антонио” багийг нутаг дээр нь 129:115-ын харьцаагаар хожлоо.Уг тоглолтын шилдэг тоглогчоор 36 оноо авсан “Голден Стэйт”-ийн хамгаалагч Стеффен Карри шалгарсан бол “Сан-Антонио”-гийн довтлогч Кайл Андерсон бусдаасаа илүү сайн тоглож 20 оноо авсан байна.“Голден Стэйт” цуврал тоглолтонд 4-0-ийн харьцаатайгаар ялснаар NBA-ийн түүхэнд плэй-офф эхэлснээс хойш 12 дараалан ялалт байгуулсан анхны клуб боллоо. Плэй-оффын тэмцээний эхний болон хоёрдугаар тойргуудад “Голден Стэйт” баг “Портлэнд” болон “Юта” багуудыг 4-0-ийн харьцаагаар хожжээ.NBA-ийн плэй-оффын шигшээ тоглолтод “Голден Стэйт” баг Зүүн конференцын ялагчтай тоглох юм
NBA-д өнөөдөр хоёр тоглолт боллоо. "Голдэн Стэйт Уорриорс" талбай дээрээ "Юта Жазз" багийг хүлээн авч 115-104 харьцаагаар хожиж цувралыг 2-0 ээр тэргүүлж эхэллээ
NBA-гийн плей-оффын хоёрдугаар шатны Бостон Селтикс - Вашингтон Визардс багуудын хоёрдахь тоглолт өнөөдөр боллоо. А.Томасаар ахлуулсан Бостончууд нэмэлт цагт өрсөлдөгчөө 129-119 хаьцаагаар буулган авч хоёр дараалан ялалт байгуулав. Өнөөдөр Жижиг А.Томас маш сайн тоглолт үзүүлж 53 оноо аван багаа тэргүүллээ
FIBA 3x3 "NANJING CHALLENGER 2017" МОНГОЛ УЛС АНХ УДААГАА ОРОЛЦОЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!!! МӨН ДЭЛХИЙН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ 16 БАГ ОРОЛЦОХ "FIBA 3x3 WORLD TOUR"-Д ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛЛОО! "Nanjing Challenger-2017" тэмцээний мөнгөн медалийн төлөө сагсан бөмбөгийн арвин түүхтэй Сербийн Земун багтай манай баг маш өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж 18:22 харьцаатай ялагдал хүлээлээ. Сербийн багийн хувьд "FIBA 3x3 World Rank"-ийн 7-д бичигддэг ур чадвар маш сайтай, алдартай баг ба манай тоглогчдын ур чадвар тэдэнтэй энэ дүйцэхүйц сайн байж шилдэг тоглолт, хүчтэй өрсөлдөөнийг үзүүлснийг онцлох нь зүйтэй. Ингэснээр манай баг Дэлхийн хэмжээний Challenger тэмцээнд анх удаагаа оролцон шилдгүүдтэй өрсөлдөн 4 хожил 1 хожигдол гэсэн амжилтаар ХҮРЭЛ медаль, $3000 шагналын болзол хангасан БАЯРТ МЭДЭЭГ САГСАН БӨМБӨГ ДЭМЖИГЧ ТА БҮХЭНДЭЭ ДУУЛГАЯ! Нөгөө хэсгээс аваргын төлөө хэсэгтээ манайд хожигдсон Slovenia Ljubliana баг Canada Saskatoon багийг хожин манайхыг хожсон Serbia Zemun багтай тоглоно. CANADA SASKATOON баг 3 хожил 2 хожигдолтойгоор 4-р байранд орлоо. Манай баг хүрэл медаль $3000, "Challenger" цуврал тэмцээнүүдээс шалгарч эрхээ авсан Дэлхийн шилдгийн шилдэг 16 баг оролцох FIBA 3x3 WORLD TOUR-д оролцох эрхтэй боллоо!! FIBA 3x3-ийн Хөгжил хариуцсан захирал Роберт Риеблингэр Монголын Сагсан бөмбөгийн 3х3 холбооны Ерөнхийлөгч Л
Өнөөдөр NBA-д гурван тоглолт боллоо. Энэ жилийн MVP шагналын төлөө хүчтэй өрсөлдөгчид болох Харден-Уэстбруук нарын цуврал өнөөдөр өндөрлөв. Хьюстон хотноо болсон тавдахь тоглолтод цувралыг 3-1 ээр тэргүүлж байсан талбайн эзэд өрсөлдөгчөө 105-99 харьцаагаар буулган авч дараагийн шатанд шалгарав. Харин энэ улиралд трипл-даблаар гайхамшиг бүтээж байсан Расселл Уэстбруук хэдийгээр өнөөдөр 47 оноо авсан ч түүнд тус болох тоглогч Тандерт үнэндээ байсангүй
NBA-ийн 2016-2017 оны плей-оффын хасагдах шатны эхний тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө аваргаа хамгаалан тоглож буй Кливлэндчууд Индианаполис хотноо хоёрдахь тоглолтоо хийлээ
NBA-ийн 2016-2017 оны плей-оффын хасагдах шатны эхний тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр нутагтаа болсон хоёр тоглолтонд дараалан хожсон Кливлэндчууд Индианаполис хотноо зочиллоо
АНУ-ын ҮСБХ-ны улирлын тоглолтууд өндөрлөлөө. Өрнөд бүсэд плей-оффын багууд хэдийнэ тодорсон бол Дорнод бүсийн багууд өнөөдөр бүгд тодорч хэдээр гарах нь ойлгомжтой болов
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн 2016-2017 оны улирал дуусахад нэг тоглолт үлдээд байна. 1. Торонто - Кливлэнд, Милоуки - Бостон багуудын тоглолт хэн нь хэдээр гарахыг шийдэх тоглолтууд болно
“Оклахома" багийн холбон тоглогч, хамгаалагч Расселл Уэстбрук NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний нэг улирлын тоглолтод хийсэн трипл-дабл-ын тоогоор рекорд тогтоожээ. Өдгөө 28 настай Америкийн иргэн тэрбээр “Денвер”-тэй хийсэн тоглолтонд 42 дахь удаагаа трипл-дабл хийснээр 1961/62 оны улиралд Оскар Робертсоны тогтоосон амжилтыг эвджээ. “Денвер"-тэй хийсэн тоглолтонд Р.Уэстбрук 50 оноо авч, 16 удаа самбараас бөмбөг авч, 10 дамжуулалт хийсэн байна. Р.Уэстбрук энэ улиралд 100 хувийн оновчтойгоор трипл-дабл /хоёр онооны шидэлтийг 6 удаа + торгуулийн 6 шидэлт/ хийсэн анхны тоглогч, трипл-дабл хийж хамгийн их оноо /57 оноо/ авсан гэх зэрэг өөр хэд хэдэн рекордыг тогтоожээ. Трипл-дабл гэдэг нь сагсан бөмбөгийн спортын нэр томьёо бөгөөд нэг тоглолтонд тухайн тоглогч гурван статистик үзүүлэлтээр /оноо, бөмбөг булаах, хаалт тавих, амжилттай дамжуулалт, самбараас бөмбөг авалт/ 10 пунктээс доошгүй үнэлгээ авахыг хэлдэг байна. Р.Уэстбрук NBA-гийн бүх оддын тоглолтонд зургаан удаа оролцож, хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор хоёронтоо шалгарч байжээ
1. "Чикаго Буллс"-ийн хамгаалагч Дуэйн Уэйдийн бэртэл илааршиж байгаа гэнэ