Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 14-өөс 19-ний хооронд Улаанбаатар хотод Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөл бөмбөгийн холбоо санаачлага гарган 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос “Үндэсний цом” нэртэйгээр жил бүр уламжлал болгон зохиож ирсэн байдаг. Тэгвэл 2020 оны хувьд Ховд аймгийн шигшээ багийн хувьд Дээд шатны В хэсэгт Өмнөговь, Дархан-Уул, Увс аймгуудтай хэсгийн тоглолтуудаа эхлүүлсэн юм. Эхний тоглолтоо Өмнөговь аймгийн эсрэг хийж, С.Отгонцагаан, Н.Бямбадорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гоолоор 3:2-оор хожсон бол дараагийн тоглолтоо хөрш Увс аймгийн багтай хийж, Ш.Энхтүвшин, Э.Цогбадрал нарын гоолоор 2:1-ээр хожсоноор хэсгээс гарах болзлоо хангасан юм. Хэсгээ аль нь тэргүүлэхээ шийдэх тоглолтонд хүчирхэг Дархан-Уул аймгийн багт 0:2-оор хожигдож, 2-оор гарч хагас шигшээд Дорнод аймагтай учраа таарч, хагас шигшээд Дорнод аймгийн багийг Ц.Бат-Эрдэнэ, Ш.Энхтүвшин нарын гоолоор хожиж, 6 жилийн дараа уг тэмцээний пиналд дахин нэг удаа өрсөлдөх эрхтэй болсон. Шигшээ тоглолтонд өмнөх 2019 оны аврага Орхон аймгийн багтай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэн ч Ц.Отгонцагааны оруулсан цорын ганц гоолоор хожил байгуулсан байна. Ийнхүү алс баруун хязгаар Ховдын аймгийн залуус 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний Цом-2020 тэмцээнд АНХ удаа аврага авлаа
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA, National Basketball Association/ плей-оффын эхний тойргийн гурван тоглолтыг хойшлуулахаар шийдсэн гэж тус холбооны хэвлэлийн албан мэдээлжээ. Үүнээс өмнө "Милуоки" багийн тоглогчид плей-оффын эхний тойрогт "Орландо"-гийн эсрэг хийх тав дахь тоглолтыг бойкотолсон байна. Тэд Висконсин муж улсад цагдаа нар өнгөт арьст залууг буудсаныг эсэргүүцжээ. "Милуоки"-"Орландо"-гийн тоглолтоос гадна “Хьюстон"-"Оклахома" болон "Лос-Анжелес Лейкерс"-"Портленд" багуудын тоглолтыг хойшлуулахаар болсон байна
Монголын Үндэсний Бөхийн холбооны (МҮБХ) Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, МҮБХ-ны зөвлөх С.Мөнхсүх болон “Инвескор” санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Баясгалан нар өнгөрсөн баасан гарагт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурж, хамтарч ажиллах болсноор Монголын үндэсний соёл уламжлалыг хөгжүүлэх, таниулах, дэлгэрүүлэх чиглэлд санаачилгатай, үр дүнтэй, бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. “Инвескор” ББСБ нь дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч байгууллага юм
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд улсын начин болсон Алтангэрэлийн Даваанямыг бөхийн хамгийн олон төрлөөр барилдсан бөх гэгддэг. Тэрээр Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул бөгөөд өвөлжилт, хаваржилт хүнд хэцүү байгаа цаг дор сэтгэлийн хандиваа өргөлөө
Өдгөө 12 жилийн өмнө манай улсад анхны шаваа тавьж байгуулагдаж байсан Монголын жюү жицүгийн холбооны хамт олон Монгол Улсын нэрийг хилийн чанадад таниулсаар байгаа билээ. Түүнчлэн АНЭУ-ын Абу Даби хотод болсон Азийн жюү жицүгийн холбооны IV Их хурлаар Монголын ЖЖХ-ны ерөнхийлөгч Хөвсгөл нутгийн унаган хүү Х.Эрдэнэбаатар Азийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон томоохон үйл явдал тохиосон юм
Азийн жюү жицүгийн холбооны их хурал АНЭУ-ын Абу-Даби хотод үргэлжилж байна. Тус хурлаар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатарыг сонгов.
БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж буй "Chengdu China 2019 World Police & Fire Games" Цагдаагийн болон Онцгой байдлын албан хаагчдын Дэлхийн спортын наадам өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдлаа.
Жилдээ ганцхан тохиодог Монгол наадам ойртож буй энэ цагаар Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон хэрүүл дахин эхлэв. Ийм янзаараа бол энэ жилийн наадмаар бөхчүүд яаж хөгөө хөлдөө чирэх бол гэсэн болгоомжлол төрж байна. Допингийн шийтгэлтэй хэдэн бөхчүүд нь барилдах гэж дэвж шаваад бусад нь эсэргүүцэл илэрхийлээд зогсчихвол яана. Энэ удаагийн хэрүүлийн сэдэл сэрэл нь эрх мэдэл, тамга тэмдэг гэхээсээ илүүтэй допинг болж хувирав.
Эвлэрлээ, нэгдлээ хэмээн сүр дуулиантайхан зарлаж, хурал хуйгаа хийгээд байсан МҮБХ-ны маргаан одоо ч эцэслэгдээгүй бололтой. Учир нь бөхчүүд эвлэлдэн нэгдэж, МҮБХ үйл ажиллагаагаа явуулахад Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “саад” болж байгаа гэнэ
Би одоогоос таван жилийн өмнө Жюү жицү-ийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй хэдэн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хурцалж, тэмцэж сайхан хамт олон баг тамирчин найз нөхдүүдтэйгээ нэг зорилготой, нэг сэтгэлтэй байхын жаргал зовлонг амсаж үгээр хэлэхийн аргагүй нэг л тийм гайхалтай зүйл байдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна...
Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулахаар болжээ. Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдхүүнээрээ оролцохоор Хандгайтын спорт цогцолборт МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Х.Энхмандах, 57 кг-ын жинд Х.Энх-Амар, 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-ын жинд Г.Баярхүү, 75-кг-ын жинд Д.Давааням, 81 кг-ын жинд Н.Шинэбаяр, 91 кг-ын С.Эрдэнэбаяр Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран, 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг, 57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул, 60 кг-ын жинд М.Намуун, 64 кг-ын жинд У.Шинэцэцэг, 69 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа, 75 кг-ын жинд М.Мягмаржаргал, +81 кг-ын жинд Э.Ундрам нар хурд хүч авхаалж самбаагаа сорино
Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай явагдаж байна.Тус тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр /105 кг/ ХҮРЭЛ медаль хүртлээ
МҮБХ-ноос нийт бөхчүүд, бөх сонирхогчиддоо сүүлийн үед тус холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай бодит мэдээллийг хүргэж, уриалга гаргалаа. Уриалгадаа шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэгэн гүтгэлэг, муйхарлалд автахгүй, төөрөлдөхгүй байхыг нийт бөхчүүд, бөх сонирхогч түмнээсээ хүссэн байна
Сүүлийн үед санаатайгаар нэгэн үйл явдлыг зориудаар мушгиж, нэг хүнийг бүү хэл байгууллагыг минь доромжилсон увайгүй мэдээ яваад байгаад төрийн албан хаагч би үнэхээр харамсаж байна. Юу болсон бэ гэхээр маш энгийн.
Өчигдөр "Хүч" спорт хорооны зааланд "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн 4 насны ангилалд зохион байгуулагдлаа. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ы өдөр "Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр" билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичин ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Анхны медаль зүүсэн тэрхүү өдрийг "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр" гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ
Монголын Олимпийн Таеквондогийн холбоо 2018 оны 11 сарын 24нд ээлжит бус их хурлаа товложээ
40 дэх удаагийн Истанбулын марафоны 42км-ийн эмэгтэй, эрэгтэй төрөлд Кенийн тамирчид тэргүүллээ.
БНСУ болон БНАСАУ 2032 оны Зуны олимпийн наадмыг хамтран зохион байгуулах хүсэлтийг Олон улсын олимпийн хороонд албан ёсоор гаргахаар тохиролцсон байна. Уг шийдвэрийг баасан гарагт БНАСАУ-ын хилийн сууринд уулзсан хоёр талын төлөөлөгчид гаргажээ
Удтал маргалдсан МҮБХ-ны холбооны маргаан нэг талдаа гарч байх шиг байна. Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүх хурал болж, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тэргүүн биш гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан МҮБХ-ноос албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ “Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэсэн байна.