Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20

Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр БШУЯ-ны үүдэнд тус сургуулийн захирал Д.Уранчимэгийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэдний тавьсан шаардлага хэр үндэслэлтэй болох, тус академийн талаар уран бүтээлчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ. МУЭ-ийн гишүүн, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач С.Дагвадорж: -1990-ээд оноос хойш зураач, уран бүтээлчид маань Дүрслэх урлагийн академитай болохыг маш их хүсч байсан

Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04

“Дүрслэх урлагийн академи” дээд сургуулийн Дотоод хяналт шинжилгээ, чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Нинжин нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өдөр “Норпей Арт галлерей”-д уран зургийн үзэсгэлэн худалдаа гаргах ажлыг хариуцан гүйцэтгэсэн аж. Тус ажлын хүрээнд сургуулийн урлангаас нийт 76 ширхэг уран зургийг авч яван, Уран зургийн үзэсгэлэн гаргасан байна

“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28

Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болох талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө. Мөн тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өөрчлөлт оруулах хуулиудын тухайд "Багцлаад хэлэхэд эдийн засгийг өндийлгөх нэг салбар нь уул уурхай. Тус салбарын хууль эрх зүйн орчныг тодорхой болгохоор ажиллаж байна

Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21

Төрийн өмчит арилжааны ганц банк гэдгээрээ Төрийн банк хэтэрхий давуу эрх эдэлж, эцэст нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин, нөхцөлд заналхийлж байна. Тодруулбал, тус банк дундаж давхаргыг дэмжих нэрээр энэ сарын 14-16 нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой гээд “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт хийж, тэдний бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгулахаар төлөвлөсөн байна. Үүнийгээ Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн эх орны эко бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломж бүрдэнэ хэмээн сурталчлах боллоо. Уг нь Засгийн газар, УОК-оос цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг үүрэгдээд байгаа

Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01

КОВИД-19-ийн Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулан гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26

Допинг илэрсэн тул аварга цолоо хураалган, өнгөрсөн жил давтан хэрэглээд барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболдын асуудлаар МҮБХ-ноос тайлбар хийлээ. Тус тайлбарт “Сүүлийн өдрүүдэд хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн сүлжээгээр МҮБХ-ны тэргүүнийг илтэд гүтгэх, хэлээгүй үгийг хэлсэн болгож харагдуулах ташаа мэдээллүүдийг ихээр гаргаж, олон нийтийг турхирах увайгүй үйлдлүүд хийх боллоо. Улсын арслан Э.Оюунболдод МҮБХ-ны 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн цэцдийн зөвлөлийн хурлаас баталсан “Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн долоодугаар бүлгийн гурав дахь хэсгийн “о”-д-”...допингийн жагсаалтад орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчсөн бөхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн дөрвөн жил, давтан илэрвэл найм ба түүнээс дээш жилээр гадаад, дотоодын бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг хасна” хэмээн заасны дагуу хариуцлага ноогдуулсан

ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 401,761 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2,268 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 1,752 нь Улаанбаатар хотод, 516 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны гурван иргэн нас баржээ

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.