Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо11 сар 23. 15:37

Монгол Улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны толгойлох байгууллага Мал эмнэлгийн хүрээлэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн хүрээнд  “Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал 2021 оны 11 дүгээр сарын  23-ны өдөр цахим хэлбэрээр амжилтай зохион байгуулагдлаа. Хуралд Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэл, 21 аймаг, сум, дүүргийн мал эмнэлгийн нэгжүүд, Биокомбинат ТӨХХК, УМЭАЦТЛ зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Сүүлийн жилүүдэд шинэ болон шинээр сэргэн гарч байгаа халдварт өвчний гаралт, давтамж нэмэгдэж байна. Түүнчлэн нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж буй өнөө үед малын эмийн чанар, аюулгүй байдал, хэрэглээнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд мал, амьтдад шимэгчлэгч паразитын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлж, тэдгээртэй тэмцэх, сэргийлэх, эмчлэх орчин үеийн арга, технологийг бий болгож өөрийн орны эрдэмтдийн зохион бүтээсэн технологи, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь нэн чухал юм

Цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороод хамтран хэлэлцлээ11 сар 23. 14:00

Өнөөдөр Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод хамтран хуралдаж Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус байнгын хороодын нийт 29 гишүүнээс 22 гишүүн оролцож 75.9%-ийн ирцтэйгээр хуралдаж тус хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Эдгээр хуулийн төслүүдийг өнгөрсөн хаврын чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын даргаас захирамж гарган 3 байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.