Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ, ХӨСҮТ хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сургалтын хувьд  Ковид-19 халдварын үед ДОХ, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсад төдийгүй манай улсад энэ талын тулгамдаж буй асуудлууд, сүрьеэгийн лабораторийн оношлогооны аргууд, сорьц тээвэрлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үйлчилгээг сайжруулах  зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгохоороо онцлог юм. Сургалтанд 21 аймаг, есөн дүүргийн 40 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, энэ сарын 20-оос 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс энэхүү сургалтанд ам сайтай байсан бөгөөд аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа сургалтын үеэр илэрхийллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн СТСА-ийн тархвар судлаач М.Цолмон:  “Гурван өдөр зохион байгуулагдах тус сургалтаар сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, тэр дундаа ковид-19 цар тахлын үед сүрьеэгийн эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулах талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийнэ. Түүнчлэн өмнөх  жилүүдэд аймгуудын эрт илрүүлэг зохион байгуулсан туршлага дээр үндэслэн цаашид  юуг анхаарах ёстой талаар голчлон мэдээлэл өгч байна

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.