Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

“Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо9 сар 9. 13:50

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” I, II, III ботийг эрхлэн хэвлүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хүрээлэнгийн судлаачид цаашид судалгааны ажлаа улам гүнзгийрүүлж, цуврал бүтээл үргэлжлүүлэн хэвлэх юм байна. Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолоор байгуулагдан Соёлын яамны харьяанд ажиллаж байна

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.