Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх ажиллагаануудыг цэгцлэх хугацаатай үүрэг, даалгаврыг ХЗДХЯ, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт өглөө.
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тул, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ долоо хоногт гаргасан гэх мэдээлэл байна. Учир нь тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас олон сарын өмнөөс Герман улсыг зорьсон гэх бөгөөд, түүнийг ийнхүү эзгүй хойгуур, УБТЗ ХНН нэгдсэн удирдлагаар дутагдаж зарим өртөөнд гарсан вагоны осол ч үүнтэй холбоотой байж болзошгүй гэх эх сурвалжуудын мэдээлэл байгаа юм. Иймд түүний оронд өмнө нь УБТЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг томилуулахаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар ОХУ руу зөвшилцөх бичиг явуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна