Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1 сар 21. 18:03

Эхчүүдийн эхлүүлсэн хүнлэг ёсны тэмцлийг улс төр болгон хувиргасан Женкогийн талын АН-ынхан Засгийн газрыг огцруулахаас аргагүй байдалд тулган шаардалт үзүүлсэн бололтой. Эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан үе үеийн Ерөнхийлөгчдийн түүхэнд Х.Баттулга гэдэг хүн шиг ард түмнээ эвдрэлцүүлсэн бохир улс төр хийж байгаагүй

“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1 сар 21. 10:51

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д дараах 2 ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. УЛААНБААТАР ХОТЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ Албан тушаалын чиг үүрэг: Төслийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг гүйцэтгэх, Төслийн Гэрээнд заасан  Санхүүжилтийн Гэрээний үүрэг болон санхүүгийн бусад шаардлага, өрийн удирдлага, зээлийн гэрээтэй холбоотой үүрэг хариуцлагуудад хяналт тавин мөрдүүлэх, тайлан гаргах, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны дүрэм, бодлогын дагуу худалдан авах ажиллагаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжид туслалцаа үзүүлэх,  https://www.ebrd.com/work-with-us/procurement/policies-and-rules.html  харна уу, Хэнд тайлагнах: ТХН-ийн удирдагч ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ: Төслийн санхүүгийн ажил гүйлгээний бүх бүртгэл, санхүүгийн баримт бичгүүдийг өдөр тутам хураан нэгтгэж тэдгээрийн бүртгэлийг хөтлөх. Гарын үсэг зурсан эрх бүхий албан бичиг, захидал болон холбогдох нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь боловсруулан Төсөлд бэлтгэх. Нэхэмжлэх болон бусад төлбөрийн баримт бичгийг шалган баталгаажуулах, зарцуулалтын хүсэлтийг бэлтгэн Банк-д хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх Банк, ханган нийлүүлэгчтэй холбоотой баримт бичгүүдийг оролцуулан төлбөр тооцоо, зарцуулалтай холбоотой бүх баримт бичгүүдийг цуглуулан тэдгээрийг бүртгэлийг хөтлөх. Зээлийн болон Буцалтгүй тусламжийн Санхүүжилтаар санхүүжсан үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн бичиг баримт болон бүртгэлийг тусад нь ангилж хөтлөх. Төсөлд заасан Гэрээ хэлэлцээр болон холбогдох оролцогч талууд, эрх бүхий байгууллагын Зээл, Буцалтгүй тусламжийн Гэрээний дагуу олгогдох санхүүгийн мэдээлэл, баримт бичгүүдийг цуглуулж (Улаанбаатар хотын захиргааны жилийн төсөв, түүний зарцуулалтын дэлгэрэнгүй тайлан, аудитын дүгнэлт гэх мэт баримт бичгүүдийн хамт) Банк руу цаг тухайд нь хүргүүлэх. Төсөл, Зээл ба Буцалтгүй тусламжийн Гэрээнд заасан санхүүгийн асуудлуудтай холбоотой тогтмол (улирал, хагас жил, жил тутмын) болон бусад тайлангуудыг Банканд нийцсэн хэлбэр, агуулгаар бэлтгэж (Зээл, Буцалтгүй тусламжийн Санхүүжилтийн зарцуулалттай холбоотой тайлан болон Улаанбаатар хотын захиргааны санхүүгийн гэрээний үүргийн мөрдөлт, нийцлийн тайлангийн хамт) цаг тухайд нь Банканд хүргүүлэх. Биелүүлсэн гэрээний үүрэг болон ирсэн, явсан бичиг баримт, мэдүүлэг, тайлангийн бүртгэл гарган хөтлөх. Оролцогч талуудтай холбоотой ажиллан Төслийн нягтлан бодох бүртгэлийн бүх асуудлуудыг зохицуулах, Төслийн санхүүгийн удирдлагатай холбоотой хэлэлцүүлэг, семинар, хурал, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Шаардлагатай үед зөвлөх, гэрээт гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчдийн санхүүгийн асуудалтай холбоотой гэрээ хэлэлцээрийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Төслийн Гэрээний дагуу төлбөр тооцоог ЕСБХБ-тай цаг тухайд нь хийж тэдгээрийн бүртгэлийг гарган хөтлөх. Төслийн жилийн санхүүгийн тайланг бэлтгэн санхүүгийн жил дууссанаас хоёр сарын дотор аудиторуудад хүргүүлэх. Эрх бүхий байгууллагуудтай холбоотой ажиллан Төсөлтэй холбоотой (татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг) бүх татварын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх. Төслийн дагуу санхүүгийн бүх баримт бичиг, мэдээлэл нь Банк болон/эсвэл донор байгууллага эсвэл бусад эрх бүхий байгууллагуудад хүртээмжтэй байдлыг хангах. Төсөлтэй холбоотой нягтлан бодох бүртгэл ба зардлын хяналтын системийг Банканд нийцсэн байдлаар хөтлөх, ЕСБХБанкины цахим системд шаардлагатай мэдээлийг тухай бүр оруулах Төслийн худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой тодруулга, асуултанд холбогдох байгууллагаас хариулт авах, банкны системд оруулах Худалдан авах ажиллагаатай холбоотой уузлатыг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх Төслийн нэгжид гэрээ эрх зүйтэй холбоотой дэмжлэг үзүүлэх Худалдан авах ажиллагааны баримт бичгийн бүрдүүлэх, хадгалалт, хамгаалалт, нууцлалтыг хангах Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зөвшөөрөл, лицензийг холбогдох газруудаас авахад ТХН туслалцаа үзүүлэх Тавигдах мэргэшлийн шаардлага Мэргэшсэн нягтлан бодогч (ACCA, CIPFA, CA зэрэгтэй) байх, нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх. Санхүү/НББ-ээр магистр зэрэгтэй бол давуу тал болно. Тавигдах ажлын туршлага Мэргэжлээрээ хамгийн багадаа дөрвөн жил тасралтгүй ажилласан байх

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.