Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал, реалити шоу 650 км зам туулан амжилттай өндөрлөлөө. "Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” реалити шоу өнгөрөгч аравдугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас аяллаа эхлүүлсэн бол арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элснээ өндөрлөсөн юм. Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй уг аялалд салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг 10 оролцогч оролцож Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт байрлах үзэсгэлэнт Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Гилбэнт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 хоногийн турш тэмээтэй аялжээ. “Gobi challenge-2020” реалити шоуны хүрээнд ирэх 2021 оны эхээр буюу цагаан сарын өмнө “ТВ8” телевизээр 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгохын зэрэгцээ Монголын говийн үзэсгэлэнт байгаль, өвлийн тэмээн аяллын тухай баримтат кино, гэрэл зургийн цомог, аян замын тэмдэглэл бүхий ном бүтээх юм. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс “Gobi challenge-2020” реалити шоуг  “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний контентийг дэлхийд гаргах эрхэм зорилготой “Gobi challenge-2020” төслийг “Эрхэт Монгол” медиа группийн Ерөнхий захирал Х.Мандахбаяр санаачилж, тэмээн аяллыг “Тэмээн жинчин” сангийн тэргүүн, тэмээчин бүсгүй нэрээр олонд танигдсан Н.Байгалмаатай хамтран зохион байгуулсан юм

О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03

Худалдаа аж үйлдвэрийн танхим гэх байгууллага нь улс төрд горилогч, халаас бэлээ зузаалах хүсэлтэй хүмүүсийн орогнодог газар биш юм. Танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе үеийн дарга нар л улс төрд орох гүүрээ болгодог, бизнесээ өргөжүүлэх гарц болгодог нь нууц биш

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.