Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна. FACEBOOK цахим орчинд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягнаас “Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо

Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16

Монгол Улс дотооддоо “Ковид-19” коронавирусийн халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоогоод байна.  Энэ үе иргэд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хууль хяналтын байгууллагын алба хаагчдын зүгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэх нь хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа чухал үйлдэл гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэддээ “Маскаа зүүж, Гараа ариутгаж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа ариутгал халваргүйжүүлэлтийн дүрмийг чанд баримтлан “хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байх”-ыг уриалж байна.   Иргэд олон нийтийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагын алба хаагчдын хичээл зүтгэлийг хүндэтгэж, иргэд заавар зөвлөгөөг нь дагаж, эрүүл мэндээ хамгаалах нь иргэн таны үндсэн хуулиар хүлээсэн үүрэг гэдгийг сануулъя. Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед гар дээрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах зөрчил багагүй гарч байгаа юм байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.