Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43

  Энэ жил Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо”-ноос (MAGIKO) БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг анх удаа онлайнаар энэ сарын 20-24-ний хооронд  МУИС-ийн Төв номын санд зохион байгууллаа.

Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37

Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Өвөрхангай нутгийн ард түмэн МАН-д дахин итгэл хүлээлгэсэн. Ингэснээр бүх шатанд нэг нам засаглалж аливаа засглалын хямралгүй дөрвөн жилийг Өвөрхангайчууд өнгөрүүлэхээр болоод байгай юм

Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31

Их Британи, Япон баасан гарагт чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Энэхүү хэлэлцээр нь Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарснаас хойш хийсэн анхны томоохон гэрээ болж буй юм.   Гэрээнд гарын үсэг зурах ёслол Токио хотод болж, Их Британийн Гадаад худалдааны сайд Элизабет Трасс, Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу нар баримт бичигт гарын үсэг зурсан байна.   Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уг гэрээг хоёр улсын парламент соёрхон баталсны дараа 2021 оны нэгдүгээр сард хүчин төгөлдөр болно

Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37

Гвинейд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа үүссэн эмх замбараагүй байдлын улмаас 10 хүн амиа алдсан гэж тус улсын Аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.   Сонгуулийн комиссын мэдээлснээр, одоогийн байдлаар Ерөнхийлөгч Альфа Конде 20 тойргийн 14-ийн дүнгээр тэргүүлж байгаа ажээ. Харин түүний өрсөлдөгч Селлоу Далейн Диалло өөрийгөө ялалт байгуулсан хэмээн мэдэгдээд, сонгуулийн дүнг өөрчилж байна гэж А.Кондегийн засаг захиргааг буруутгасан байна.    Ерөнхийлөгч А.Кондегийн хувьд сонгуулийн албан ёсны дүнг хүлээж, тайван байхыг олон нийтэд уриалжээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.