Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33

Хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалт борлуулалтын ажилтны ур чадвар, харилцаа хандлагаас шууд хамаарч байдаг тул компанийн Борлуулалтын менежер, Борлуулалтын ажилтан, Худалдааны төлөөлөгч нарт зориулсан шинэ хэрэглэгч олох, хуучин хэрэглэгчээ тогтоон барих, амжилттай хэлэлцээр хийх зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой, борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны үр дүнтэй сургалтыг санал болгож байна. 

Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23

Орхон аймгийн Засаг даргаар хуучин Тамгын дарга Д.Соёлчхүүг томилуулах хүсэлт нь МАН-ын удирдах зөвлөл дээр очоод хаалга мөргөсөн байна. Тэрээр Тамгын дарга байхдаа хэд хэдэн хүнийг ажлаас халсан бөгөөд тэдгээр хүмүүс шүүхээр заргалдаж өөрсдийн талдаа шийдвэрээ гаргуулж авсан байдаг

Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40

Коронавирусний цар тахлын улмаас энэ онд дэлхийн худалдаа өмнөх жилийнхтэй харьцуулахад 7-9 хувиар буурах төлөвтэй байна. Ийм урьдчилсан таамгийг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал буюу “UNCTAD” дэвшүүлжээ.   "Гуравдугаар улиралд сэргэх шинж тэмдэг ажиглагдсан боловч урьдчилсан таамгаар 2020 онд дэлхийн худалдаа 7-9 хувиар унах төлөвтэй байна" гэж тус байгууллагын мэдээллийн товхимолд тэмдэглэсэн байна.   Энэ оны гуравдугаар улирлын төгсгөлд дэлхийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад таван хувиар буурсан байна

Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50

Чехийн Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Ян Хамасекийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарч, гэртээ тусгаарлагдлаа гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр мэдээлэв.   Чехийн Социал-Демократ намын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Я.Хамасек Хөдөө аж ахуйн сайд Мирослав Томанаас коронавирусний халдвар илэрсний дараа шинжилгээ өгчээ. М.Томаны шинжилгээний хариу өнгөрсөн ням гарагт эерэг гарсан байна.   Чехэд сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ

БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:50

БНАСАУ-аас энэ оны гуравдугаар улиралд 48 хүн БНСУ-д дүрвэн ирсэн гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээллээ.   Тодруулбал, 2020 оны 7-9 дүгээр сард 23 эрэгтэй, 25 эмэгтэй дүрвэн иржээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.