Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10 сар 14. 13:31

ГССҮТөвийн 60 жилийн ойн босгон дээр эмч, эмнэлгийн ажилчиддаа зориулж чийрэгжүүлэх танхим буюу фитнесс төвийг нээлээ.

Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10 сар 14. 13:23

-МАН улс эх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хөгжлийн институци юм- Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Баярмагнайн БАЯРБААТАРТАЙ ярилцлаа. -Монгол Ардын Намын XXVIII Их хурлаас Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-г байгуулсан. Орон тооны бус 13, орон тооны хоёр, нийт 15 гишүүнтэй

Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10 сар 14. 10:22

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМЯ-ны эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хүлээлгэн өгч, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзлаа.   Эрүүл мэндийн сайд Дорнод аймагт ажиллах үеэрээ шинээр ашиглалтад орж буй Халдвартын эмнэлгийн 20 орыг шинэчилж өгөх, Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй Ангиографи аппаратыг ирэх оны нэгдүгээр улиралдаа багтаан шийдвэрлэж өгөхөөр боллоо

БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт энэ жил болохгүй10 сар 14. 10:04

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын гурван талын зөвлөгөөн энэ жил урьд нь төлөвлөсний дагуу болохгүй гэж “Kyodo” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, гурван улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Токио, Сөүлийн хоорондох зөрчилдөөн саад болж байгаа аж.   Гурван талын ийм уулзалтыг эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн бусад асуудлыг хэлэлцэх зорилгоор 2008 оноос хойш жил бүр хийж байгаа юм

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.