Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Д.Трампын коронавирусний шинжилгээний хариуг эмч нь хэлжээ10 сар 13. 11:35

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын коронавирусний шинжилгээний хариу сүүлийн хэдэн өдөр дарааллан сөрөг гарсан тухай түүний эмч Шон Колли мэдэгджээ.   Энэ талаар мэдэгдэхдээ Шон Колли хэдний өдрүүдэд шинжилгээ авсан тухай дурдаагүй байна. Ерөнхийлөгчид халдвар илэрсэн тухай мэдээлснээс хойш Д.Трамп анх удаа сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа хүрээнд дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхээр даваа гарагт Флорида муж улсыг зорьсон юм.   Өөрт нь болон гэргийд нь халдвар илэрсэн тухай Д.Трамп долоо хоногийн өмнө “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн

Коронавирусний тархалтаар дархлаа үүсгэх стратегийг ДЭМБ няцаажээ10 сар 13. 10:24

 Коронавирусний халдварт өвчний замбараагүй тархалтаар “COVID-19”-н эсрэг нийтийн дархлаа үүсгэх санаа нь ёс зүйд төдийгүй шинжлэх ухааны хандлагад нийцэхгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.   "Сүргийн дархлаа тогтоохыг цар тахал бүү хэл халдварт өвчний дэгдэлтэд хариу арга хэмжээ авах стратеги болгон ашиглаж байсан тохиолдол нийгмийн эрүүл мэндийн салбарын түүхэндээ байгаагүй. Хүмүүсийн дунд вирусийг чөлөөтэй дамжуулан тараах бус вакцинжуулалтад олноор нь хамруулах замаар дийлэнх хүнд дархлаа тогтох үед халдварт өвчний тархалт зогсох нь нийтийн дархлаа тогтохын гол утга учир юм" хэмээн Гебрейесус цохон тэмдэглэжээ.   “COVID-19”-н дархлааны талаарх бидний мэдлэг хангалтгүй байгаа. Дийлэнх өвчтөнд хэдэн долоо хоногийн дотор дархлаа тогтдог хэдий ч дархлааны хариу урвал хэр зэрэг хүчтэй байдаг болон хэр удаан үргэлжилдэг нь тодорхойгүй хэвээр байгаа билээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.