Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуул хөөргөв10 сар 12. 11:40

БНХАУ байгаль орчин, хөдөө аж ахуй болон газрын хэмжилтэд ашиглах тандалт судалгааны “Gaofen-13” оптик хиймэл дагуулыг даваа гарагт хөөргөж, тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац мэдээлжээ.   Хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 00 цаг 57 минутад CZ-3B ("Чанжэн-3B") зөөгч пуужингаар Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн сансрын буудлаас хөөргөжээ. "Чанжэн" цуврал пуужингийн хувьд 349 дэх  удаагаа хиймэл дагуул хөөргөсөн байна.   БНХАУ-ын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэдээлж буйгаар,  “Gaofen-13”-ийг мөн байгалийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх, байгалийн гамшгийн уршгийг арилгахад ашиглах аж.   БНХАУ сансар судлалын үндэсний хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа билээ

Сурвалжилга: "Шилдэг бүтээлч багш"-ийг 10 сая төгрөгөөр шагналаа10 сар 12. 10:33

 Дэлхий нийтээр тэгш боломжийг хангаж ажиллах, тэр дундаа “Боловсролын тэгш бус байдлыг арилгах”-ыг зорих болсон.  Түүнийг арилгах хамгийн хялбар шийдэл нь цахимаар боловсрол олж авах явдал юм. Харин "Багшийн туслах аппликейшн" Монголын боловсролын салбарт цахим сургалтыг анхлан нэвтрүүлж, цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед сурагчдыг үр дүнтэй суралцах боломжийг олгосон билээ.  Тэдний бэлтгэн хүргэсэн цахим хичээлээр нийт 17000 гаруй сурагч ЭЕШ-даа бэлдэж, чамлахааргүй үр дүнг гаргасан нь ЭЕШ-2020-д 800 оноо авсан 196 сурагчийн 60 нь тус аппликейшний хэрэглэгч байсан ажээ. “Боловсролыг хүүхэд бүрт тэгш хүртээх” зорилготой "Багшийн туслах"-ын хамт олон дахин нэгэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь “Багшийн туслах сан” НҮТББ аж

Киргизийн Ерөнхий сайдаар Садыр Жапаров сонгогдож, Ерөнхийлөгч асан Атамбаев баривчлагдав10 сар 12. 9:15

Киргизийн депутатууд парламентын ээлжит бус чуулганаар Садыр Жапаровыг Ерөнхий сайдын албан тушаалд томилохыг санал нэгтэй батлав. Түүнийг аравдугаар сарын 6-нд парламентын ордон руу дайрч орсон шөнө дэмжигчид нь урьдчилан хорих ангиас сулласан юм.   Жапаров парламентад үг хэлэхдээ, Киргизийн Ерөнхийлөгч сайн дураараа огцроход бэлэн байгааг мэдээлжээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.