Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Япон “АСЕАН”-д 1 сая ам.долларыг илгээнэ9 сар 11. 10:26

“АСЕАН” буюу Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны улсуудын санд коронавирусний вакцин гарган авахад нь зориулж Японы эрх баригчид 1 сая ам.долларын санхүүжилт олгоно. Энэ тухай Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү мэдэгджээ.   Түүнчлэн Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой COVAX ("Ковакс") олон улсын механизмын цаашдын үйл ажиллагаанд эрх баригчид тус болохыг зорьж байгааг Мотэги цохон тэмдэглэжээ.   Коронавирусний вакцин гарган авахад зориулж 800 сая гаруй ам.долларын санхүүжилт олгох төлөвтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 5 дугаар сарын 5-нд мэдэгдсэн юм

Хятад, Энэтхэг маргаантай бүсэд цэргээ төвлөрүүлсээр байна9 сар 11. 10:11

 БНХАУ болон Энэтхэг зүүн Ладакх муж дахь хяналтын шугамд цэргүүдээ дахин байрлуулж байгаа бөгөөд хилийн энэ хэсэгт цэргийн хурцадмал байдал үргэлжилсээр байна гэж “Hindustan Times” сонин Энэтхэгийн цэргийн эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.   “Хятад улс Ладакх болон тус мужтай хил залгаа бүс нутгуудад 50 мянган цэрэг, танк, их буу, 150 сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем төвлөрүүлсэн. Энэтхэгийн Зэвсэгт хүчин ижил байдлаар хариу арга хэмжээ авч байна" гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна.   Тэдний хэлснээр, Пангонг-Цо нуурын бүс нутагт байдал хурцадмал, тогтворгүй хэвээр байгаа бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ 5 мянгаас 7 мянга хүртэлх цэргийн албан хаагч, 20 хүртэлх танк нуурын орчимд төвлөрчээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.