Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Мотэги Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ9 сар 10. 12:22

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаагаа өргөжүүлж буйд санаа зовниж буйгаа Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр илэрхийлжээ.   Орон нутгийн цагаар лхагва гаргийн орой болсон цахим уулзалтад АСЕАН-ы 10 гишүүн орон болон Япон, БНХАУ, АНУ, ОХУ зэрэг орны төлөөлөгчид оролцжээ. Мотэги статус квог өөрчлөх нэг талын хүчин чармайлт үргэлж буйд санаа зовниж буйгаа илэрхийлээд, уг нөхцөл байдлыг зохицуулах чиглэлд дорвитой алхам хийхийг БНХАУ, АНУ зэрэг орнуудад уриалсан байна.   Японы Гадаад хэргийн сайд Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой дүрэм журмыг боловсруулах Хятадын талын саналын талаар хэлэхдээ, уг баримт бичиг гуравдагч орны ашиг сонирхлыг зөрчихгүй байх ёстойгоос гадна Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцтэй нийцэх ёстой гэж мэдэгджээ

Афганистаны дэд ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролджээ9 сар 10. 12:05

Афганистаны нийслэл хотод тус улсын тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салехын амь насанд халдахыг оролдсон байна. Лхагва гаргийн өглөө Кабулд болсон дэлбэрэлтийн үеэр тэрбээр гэмтэж шархаджээ.   Амрулла Салехын амь насанд халдахыг оролдох үеэр наад зах нь 10 хүн амь насаа алдаж, 10 хүн шархадсан гэж Афганистаны аюулгүй байдлын албан төлөөлөгчид мэдээлсэн байна

Грек дэх цагаачдын хуаранд гал гарчээ9 сар 10. 12:02

Грек дэх цагаачдын хамгийн том хуаранд гал түймэр гарчээ. Шигүү оршин суугчтай “Мориа” хуаран нь Лесбос арал дээр байрладаг юм.   Цагаачдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэн нэгэн амь насаа алдсан талаар мэдээлэл байхгүй байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.