Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13

Урам зоригийн нийтлэл“Суутан болох сурагчаас…” Дүү минь чи хэн болохыг мөрөөддөг вэ? Чиний гарт Дэлхийг өөрчлөх боломж байгаа. Эх орон, ээж аав, элгэн түмнийхээ нэрийг дуурсгах боломж чамд байгаа. Амьдрал гэдэг бол асар том бэлэг, төсөөлөшгүй гайхалтай бэлэг. Амьдралаас чи юуг ч хүсч болно

Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40

Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 15 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ

Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17

Уулын Карабах дахь зааглах шугам орчимд болон Арменитай залгаа хил дээрх армийн байрлал руу 65 удаа гал нээсэн хэмээн Азербайжаны Батлан хамгаалахын яам мэдэгджээ.

Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14

Кэсон хотод коронавирусний халдвар дэгдсэн байж болзошгүй байгаатай холбогдуулан улс орноор аялахгүй байхыг БНАСАУ-ын эрх баригчид гадны дипломатуудад зөвлөжээ. Энэ тухай Пёньян хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсан байна.    Пёньян хотоос гарахгүй байх, олныг хамарсан арга хэмжээ явуулах, олон хүн бөөгнөрсөн газар явахаас татгалзах, таваас илүү хүн нэг дор цугларч хотоор зугаалахаас зайлсхийх, хот руу орохдоо амны хаалтаа зүүх шаардлагыг чанд сахихыг эрх баригчид гадны дипломатууд зөвлөжээ.   Ард түмний аюулгүй, амар тайван байдлыг хангахын тулд дипломат ажилтнууд болон төлөөлөгчийн газрууд Засгийн газраас тогтоосон түгшүүрийн онцгой түвшний статусын дагуу хэв журмыг ухамсартайгаар дагаж мөрдөнө гэж найдаж байна хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны протоколын албаны мэдэгдэлд дурджээ.    БНСУ-аас хууль бусаар хил давсан этгээдэд коронавирусний халдварт өвчний шинж тэмдгүүд ажиглагдсан тухай эрх баригчид 7 дугаар сарын 26-нд мэдэгджээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.