Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33

АНУ ирэх намрын семестерт 100 хувь цахимаар хичээллэх их сургуульд шинээр элссэн гадаадын оюутнуудыг хүлээн авахгүй гэж тус улсын Цагаачлал, гаалийн хяналтын газар /ICE/ баасан гарагт мэдэгдлээ.

АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30

АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид, орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд Хьюстон хот дахь БНХАУ-ын Консулын газрын байр луу орон нутгийн цагаар баасан гарагт нэвтэрчээ. АНУ-ын эрх баригчид улс даяарх дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан тагнуулын ажиллагаа явуулж байна гэж БНХАУ-ыг буруутгаад, Хьюстон дахь Консулын газраа хаах шаардлагыг энэ долоо хоногийн мягмар гарагт тавьсан юм.   Хар өнгийн бага оврын жийпнүүд, ачааны тэрэгнүүд, цагаан өнгийн хоёр бүхээгтэй тэрэг Консулын газрын өмч рүү нэвтэрсэн ажээ. АНУ тус Консулын газрыг 72 цагийн дотор хаахыг шаардсан юм

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.