Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34

 “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд ууж байгаа хумхаа өвчний эм гидроксихлорохиныг “нэг эсвэл хоёр хоногийн дараагаас” хэрэглэхээ болино гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.     Цагаан ордны тэргүүн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гидроксихлорохин ууж байгаа гэдгээ даваа гарагт хүлээн зөвшөөрсөн юм. Уг эм коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй эсэх нь хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд бие организмд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ

Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41

Коронавирусний цар тахлын үр дагаврыг даван туулахад нь зориулж Африкийн орнуудад 200 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.   “Африкт цар тахлын дэгдэлт одоогоор эрт шатандаа байгаа бөгөөд халдвар маш хурдан тархаж, сүйрэл дагуулж болзошгүй байна. Африкт туслахын тулд дэлхий нийтээрээ нэгдэж чадсанаар одоогийн нөхцөл байдлаас гараад зогсохгүй байдлыг сайжруулах чухал алхам болох юм

БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38

БНСУ-д өнөөдрөөс ахлах сургуулийн сурагчид хичээлдээ явж эхэлжээ. Тус улсад хичээлийн жилийн хаврын улирал гуравдугаар сарын 2-нд эхлэх байсан боловч коронавирусний цар тахлын улмаас таван удаа хойшлуулсан байна.   Сургуулиудыг үе шаттайгаар нээх төлөвлөгөөний дагуу ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид хичээлдээ явж эхэлсэн нь энэ бөгөөд бусад сурагчийн хувьд ирэх зургадугаар сарын 8-наас сургуульдаа явах боломжтой юм.   Боловсролын сайд Ёо Юн Хэгийн мэдээлснээр, сурагчдын биеийн байдлыг өдөр бүр хянах бөгөөд өвдсөн сурагчид гэртээ байх шаардлагатай ажээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.