Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52

Сонгуулийн өмнөх хар цагаан пи ар, хэрүүд тэмцэл, дэлхий нийтийг цочроосон цар тахлын түгшүүрээс ангижирч хэсэг ч гэсэн гэгээн сайхан бүхнийг мэдрэх боломжыг “нисдэг цэцэг” танд олгох биз ээ. Залуу зохиолч Б.Дэлгэрцэцэгийн “нисдэг цэцэг” гэсэн содон нэртэй өгүүллэг туужын ном хэвлэгдэн уншигчиддаа хүрсэн дариудаа олны таашаалыг хүртээд байна

Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38

Коронавирусний халдварын үр дагаврын улмаас Их Британийн хааны гэр бүлийн төсвийн орлого 17.8 сая фунт стерлингээр буурч магадгүй байна.   "Энэ жил хааны гэр бүлийн орлого гуравны нэгээр буурах төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан цалин хөлсийг бууруулж, ажлын байрны цомхотгол хийх зэрэг эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн

Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26

 Бенгалийн буланг асар хүчтэй шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгаатай холбогдуулан Энэтхэгийн зүүн эргийн дагуу амьдардаг олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.   Шуурга Баруун Бенгаль, Орисса зэрэг мужийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд лхагва гарагт хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаа ажээ. Энэтхэгийн эрх баригчдын мэдээлснээр, тусламж үзүүлэх 20 гаруй багийг хэдийн байршуулсан байна.   Энэтхэгт коронавирусний халдварыг хяналтад авахын тулд хөл хорио тогтоосны дараа олон мянган цагаач ажилчин хотуудаас тосгод руу дайжаад буй энэ үед шуурга дэгдэх төлөвтэй байгаа бөгөөд цагаачид олноор эргэн ирсэн мужуудад Баруун Бенгаль, Орисса муж багтаж байгаа ажээ.   Орисса муж энэ сарын 18-наас 20-ны хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.