Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11

Энэ жилийн сонгуулийн нэр  дэвшилтийн байдлаас харахад залуу үеийн төлөөлөл улс төрд олноор орж ирэх найдвар байгаа юм.  Шинэ хүн, шинэ нэр олноор дуулдаж байгаа нь  сонгогчдын хувьд сонголтын өргөн боломж нээгдэж байна уу гэж хармаар.  Өөр нэг онцлог нь 2020 оны сонгуульд  бие дааж өрсөлдөхөөр 208  хүн хүсэлтээ гаргасан. Аль нэг улс төрийн хүчнийг дагадаггүй ч эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө санаа тавьж, өөрийн гэсэн итгэл үнэмшил, өнцгөөс улс төрд орж ирэх гэсэн шинэ цагийн боловсролтой залуучууд эдэн дунд олон бий. Тэдгээр залуучуудын нэг нь Очирхуягийн  Мөнхтулга.  Магадгүй тэр энэ жилийн сонгуульд өрсөлдөгчдөөс хамгийн залуу нь юм шиг байна. Тэр Баянгол дүүрэгт  бие дааж өрсөлдөнө

БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45

 Коронавирусний цар тахлын дараа үндэсний эдийн засаг ойрын хагас жилийн хугацаанд сэргэх шинжгүй бол БНСУ-ын гурван компани тутмын нэг нь ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүйд хүрнэ гэдгийг Солонгосын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн явуулсан судалгаа харуулжээ.   120 компани хамрагдсан уг судалгаанд оролцогчдын 30 орчим хувь нь цар тахлын үр дагавартай холбоотой асуудал 6 сарын дотор цэгцрэхгүй бол ажлын байруудыг энэ хэвээр нь авч үлдэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Компаниудын бусад 20 орчим хувь нь ажилтнууддаа цалингүй чөлөө олгох бол 17 хувь нь ажилтнууддаа олгодог хөнгөлөлт, урамшууллаа багасгана гэжээ.   Энэ нөхцөл байдалд төрөөс компаниудад ажлын байраа авч үлдэхэд нь туслахад зориулж олгох тэтгэмжээ нэмэгдүүлэх ёстойг дурджээ.   БНСУ-д 1-ээс 4 дүгээр сарын хугацаанд нийт ажилгүй иргэдийн тоо 2.8 саяд хүрчээ

Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45

Шинэ Зеландын хүн ам энэ оны гуравдугаар сард таван саяд хүрсэн байна гэж тус улсын Статистикийн хороо өнөөдөр мэдээллээ.   “Шинэ Зеландчуудын хувьд энэ бол чухал үйл явдал. Манай улсын хүн ам 2003 онд дөрвөн сая болсноос хойш 17 жилийн дотор таван саяд хүрлээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.