Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05

Японы эдийн засагт коронавирусний цар тахал ихээхэн нөлөөлж, энэ оны эхний улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар бууржээ.   Засгийн газрын мэдээлснээр, ДНБ-ийн тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээний зардал 0.7 хувиар буурсан бөгөөд халдварын улмаас иргэд гадуур хооллох, аялж зугаалахаас зайлсхийжээ. Мөн автомашины борлуулалт огцом буурсан байна.   Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед Японы экспорт зургаан хувиар буурчээ

Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06

Энэтхэгт коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог энэ сарын 31 хүртэл дахин хоёр долоо хоногоор сунгажээ.    Засгийн газар дэлхий дээрх хамгийн өргөн хүрээг хамарсан хөл хориог дөрөв дэх удаагаа сунгаж буй нь энэ юм. Энэтхэгт сүүлийн мэдээллээр 90 мянга гаруй хүн халдвар авснаас 53946 хүн эмчлүүлж байгаа бол 2896 хүн нас баржээ.    Энэтхэгт өнгөрсөн гуравдугаар сарын 24-нөөс хөл хорио тогтоож, сургууль, нийтийн тээвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон билээ.   Цаашид ямар өөрчлөлт гарах вэ? Ихэнх хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай бөгөөд боловсролын байгууллагууд, зоогийн газар, цэнгээний газар, кинотеатр, худалдааны төвүүд хаалттай хэвээр байж, нислэг, галт тэрэгний хөдөлгөөн, метроны үйлчилгээг үргэлжлүүлэн зогсооно.   Дотоод хэргийн яамны мэдээлснээр, зоогийн газруудыг авч явах зориулалттай үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд үзэгчидгүйгээр тэмцээн зохион байгуулахыг зөвшөөрөх ажээ. Түүнчлэн хөл хорио тогтоосноос хойш анх удаа хувийн автомашин, автобуснууд хот хооронд зорчих боломжтой болох бөгөөд зөвшөөрөлтэй тохиолдолд муж дамнан зорчихыг зөвшөөрнө.   Мөн мужийн эрх баригчид хязгаарлалтыг сулруулах эсвэл өмнөх дүрэм журмаа үргэлжлүүлэн мөрдөх эсэхийг өөрсдөө шийдвэрлэх боломжтой ажээ

М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36

Улс төрийн намууд тавдугаар сарын 16-ны 23.59 цагт багтаан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа. МАН-аас УИХ-ын гишүүн М.Энхболд, А.Ундраа, М.Билэгт, Н.Амарзаяа нарын хэд хэдэн гишүүн мандат авч чадсангүй. Тэдний нэг МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан сонгогчдодоо ТАЛАРХАЛ илэрхийлжээ. Талархалд: УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй

Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32

Бямба гарагт Румыний нийслэл Бухарест хотод коронавирусний цар тахлын улмаас авсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ.   Энэ удаагийн жагсаалд 100 орчим хүн оролцсон байна. Жагсагчид халдвар авсан болон нас барсан тохиолдлын талаарх мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгахыг эрх баригчдаас шаардсанаас гадна, хязгаарлалтын арга хэмжээ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа илэрхийлжээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.