Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34

Италийн Засгийн газар шинэ коронавирустэй тэмцэх зорилгоор авсан хязгаарлалтыг сулруулах арга хэмжээний хүрээнд зургадугаар сарын 3-наас эхлэн бүс нутгуудын хооронд зорчих хөдөлгөөнд тавьсан хоригийг цуцалж, мөн хилээ нээхээр шийдвэрлэжээ.   Италийн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, хэрэв тухайн бүс нутгуудад коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй тохиолдолд бүс нутгуудын хооронд зорчихыг хориглоно. Энэ журам мөн Италиас гарах гэж байгаа эсвэл тус улсад зорчих гэж буй иргэдэд хамаарна

АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

 Коронавирусний цар тахлын үед АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг  тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхим баасан гарагт баталжээ.   Хуулийн уг төслийг Төлөөлөгчдийн танхимын 217 гишүүн дэмжсэн бол 189 нь эсэргүүцсэн байна.   Санал хураалтыг ийм тусгай горимоор явуулах шийдвэрийг Конгрессын хоёр танхимын дарга нар коронавирусний халдвар тархах эрсдэл хэвээр байгаа эсэх талаар эрх бүхий эмчээс холбогдох мэдээллийг авсны дараа гаргах аж. Энэхүү хуулийн төслийг Сенатын танхим болон Ерөнхийлөгч батлах шаардлагагүй байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.