Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58

Шинэ коронавирусний халдварын тархалт хумигдсантай холбоотойгоор БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21046 ажилтан гэртээ харьлаа гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээлжээ.   Халдварын голомт байсан Ухань хотод эмнэлгийн 139 багийн 16558 ажилтан ажилласан хэвээр байгаа аж. Тус хотод шинээр байгуулсан 14 түр эмнэлэг, эмнэлгийн зориулалтаар ашигласан долоон байгууламжид ажиллаж байсан 41 багийн ажилтан энэ сарын 17-нд гэртээ харьсан юм.   “Хубэй мужаас явсан эмнэлгийн ажилтнуудын тоо энэ сарын эцэс гэхэд хамгийн өндөр хэмжээнд хүрэх төлөвтэй байна” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жяо Яхуй мэдээлжээ.   Хятад улсад мягмар гаргийн оройны байдлаар 81218 хүн халдвар авч, 3281 хүн нас барж, 73650 хүн эдгэрчээ

Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Японд болох Олимпын наадмыг 2021 оны зун зохион байгуулахаар шийдвэрлэсний дараа Токиогийн хөрөнгийн биржийн гол индекс 8 гаруй хувиар өсчээ.   Тус биржийн цахим хуудсанд байрлуулсан арилжааны мэдээллээс үзвэл, Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг “Nikkei” индекс арилжаа хаагдах мөчид 8.04 хувиар өсөж, 19546.63 нэгж болжээ

Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36

 Канадын Британийн Колумб мужид коронавирусний халдвар тархсантай холбогдуулан тогтоосон онцгой байдлын дэглэмийг зөрчиж буй хүмүүст зориулж Ванкувер хотын эрх баригчид торгуулийн систем нэвтрүүлжээ.   Эрх баригчдын шийдвэрийг үл ойшоон Ванкувер хотод үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй үйлчилгээний салбарын компаниудын эздэд дээд тал нь 50 мянган канад доллар буюу 34500 ам.долларын торгууль ногдуулна. Харин хувь хүнд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 1000 канад доллар буюу 700 орчим ам.доллар байх аж.  Гэхдээ бүх торгуулийг шүүхэд давж заалдах боломжтой байна.   Ванкуверийн захирагч Кеннеди Стюарт онцгой байдлыг зөрчвөл ийм торгууль ногдуулахаар төлөвлөж байгаагаа ням гарагт мэдэгджээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.