Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43

Монгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан.   Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа  “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна

Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32

1986 онд баригдсан АНУ-ын Интерстейт 229 хурдны зам Улаанбаатар хотын А бүсэд хоёрдугаар түвшний давхар гүүрэн зам барих асуудлыг Засгийн газрын гуравдугаар сарын 12-ны хуралдаанаар шийдвэрлэсэн. Уг “Тэнгэрийн тойрог” төсөл буюу тойрог хурдны замыг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр болсныг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан юм. Давхар гүүрэн зам 6-12 метрийн өндөрт нийт 13 км-ийн урттай хоёр урсгалтай, дөрвөн эгнээ, 27 орох, гарах цэгтэй байх ба төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар юм. Тэгвэл давхар гүүрэн замыг бусад оронд хэрхэн, ямар өртгөөр барьдаг талаарх мэдээллийг хүргэж байна. ДАВХАР ГҮҮРЭН ЗАМ ГЭЖ ЮУ ВЭ? Шанхайн давхар гүүрэн зам Давхар гүүрэн буюу газраас дээш өргөгдсөн зам нь энгийн авто замаас илүү үнэтэй байдаг ба дараах тохиолдлуудад барьдаг байна

Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35

Афганистаны Засгийн газар болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид  хоригдол солилцох асуудлаарх анхны хэлэлцээг онлайнаар хийлээ гэж Афганистаны асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад мэдээлжээ.   Түүний мэдээлснээр, АНУ, Катарын зуучлалтайгаар хийсэн уг хэлэлцээний үеэр талууд Афганистанд хүчирхийллийг багасгах, сөргөлдөгч талуудын хэлэлцээг эхлүүлэх, гал бүрэн зогсоохыг дэмжсэн хэвээр байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн коронавирусний тархалттай холбоотойгоор хоригдлуудыг нэн даруй солилцох шаардлагатай байгааг хэлэлцжээ. Дахин нэг онлайн-хэлэлцээг талууд ойрын өдрүүдэд хийх ёстой гэж Халилзад тэмдэглэсэн байна.   АНУ болон “Талибан” хөдөлгөөн өнгөрөгч хоёрдугаар сард Катарын нийслэл хотод найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан билээ

АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23

АНУ-ын зарим муж улсын эрх баригчид хорих ангиудад коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон мянган хоригдлыг хугацаанаас өмнө суллахаар шийджээ.   “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, ийм арга хэмжээг Калифорни, Нью-Йорк, Охайо, Техас гэх зэрэг 10 орчим муж улсад авахаар болсон бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдээгүй, өндөр настай болон хууч өвчтэй хоригдлуудыг суллах аж. Мөн олон шоронд эргэлт уулзалтын байруудыг хаах, ажилтнуудыг үзлэгт хамруулах зэрэг урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээг авч байгаа аж.   Өмнө нь шоронгийн ажилтнууд коронавирусээр халдварласан тохиолдол Вашингтон, Мичиган, Нью-Йорк болон Пенсилваниа муж улсад, мөн Колумбийн тойрогт бүртгэгдэж, хоригдлуудыг тусгаарласан байна.   Шоронгуудад коронавирусний халдвар тархах магадлал маш өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.