Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23

Коронавирусний тархалт АНУ-д галт зэвсгийн худалдааг нэмэгдүүллээ гэж тус улсын телевизийн АВС суваг мэдээлсэн байна.

Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22

 БНХАУ-аас илгээсэн хоёр сая “N-95” амны хаалт, таван сая гурван давхар амны хаалт зэрэг 64 тонн ачааг тээвэрлэсэн хоёр нисэх онгоц Ираны нийслэл Техран хотын “Imam Khomeini” олон улсын нисэх буудалд өнгөрсөн ням гарагт газарджээ.   Ираны Уул уурхай, аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгч Мухаммед Геблехийн мэдээлснээр, өнөө орой дахин тусламж ирэх бөгөөд тэдгээрийг Ираны Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны их сургуульд тараах ажээ. Хятадын ард түмэн, Засгийн газар Иран руу одоогийн байдлаар эрүүл мэнд, эмнэлгийн 18 тусламжийг илгээсэн байна.   Иранд коронавирусээр халдварласан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 1024-өөр нэмэгдэж, 21638 болсон гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах газрын дарга Киануш Жаханпур ням гаргийн орой мэдээлжээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.