Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид олон сарын турш дэгдсэн ойн түймэр унтарсан талаар тус улсын Гал түймэртэй тэмцэх газар пүрэв гарагт "Twitter" хуудсаараа дамжуулан мэдээлжээ.    Шинэ Өмнөд Уэльст өнгөрсөн долоо хоногоос хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үүссэн үер ойн түймрийн ихэнхийг унтраажээ. Гэсэн хэдий ч зарим нутагт үерийн гамшиг нүүрлэжээ

Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ2 сар 14. 9:55

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд аюултай түвшинд хүрсэн тухай нийслэл хотын Цаг уурын алба мэдээлжээ.   Хятадын нийслэл хотын зарим дүүрэгт агаар дахь PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж шоо метр тутамд 325 болон түүнээс дээш микрограммд хүрсэн бөгөөд энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон аюулгүйн хэмжээнээс /шоо метр тутамд 25 микрограмм/ 13 дахин давсан үзүүлэлт ажээ.   Ийм үед хотын эрх баригчид ихэвчлэн барилгын талбай дээрх үйл ажиллагааг, мөн хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, зарим үйлдвэрийн ажлын цагийг багасгах тухай мэдэгдлийг илгээдэг. Гэхдээ одоо нийслэл хотод амны хаалт заавал зүүх, албан газрууд болон үйлдвэрүүдэд ажиллаж буй хүмүүсийн тоог багасгах зэрэг хорио цээрийн олон арга хэмжээ хэрэгжсэн хэвээр байгаа юм.   Шинэ төрлийн коронавирус дэгдэж, үйлдвэрлэлүүд түр зогссонтой холбоотойгоор агаарын бохирдол хангалттай бага хэмжээнд байна гэж хүлээж байсан боловч ийм зүйл болсонгүй гэж Бээжингийн “Жунго жибао” сонинд онцлон тэмдэглэсэн байна

“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ2 сар 14. 9:50

Коронавирус дэгдэж буй энэ үед Америкийн “United Airlines” агаарын тээврийн компани 4 дүгээр сарын 24 хүртэл БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалж байгаагаа мэдэгджээ.   Ердийн үед тус агаарын тээврийн компани АНУ-аас Бээжин, Шанхай, Хонконг, Чэнду зэрэг чиглэлд өдөр бүр хэдэн арван нислэг үйлддэг байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.