Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ2 сар 13. 11:50

БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми /АЧА/ шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний голомт болох Ухань хотод 2600 цэргийн эмч нэмж илгээлээ гэж тус улсын төв телевизээр мэдээлжээ.   Эхний ээлжний 1400 эмч Ухань хотод хэдийнэ ирж, ажиллаж эхэлсэн байна. Коронавирусний халдвар тархсан хугацаанд АЧА 4000 эмч, сувилагчаа тус хотод илгээсэн байна

АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ2 сар 13. 9:55

БНАСАУ-ын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авахад үргэлжлүүлэн анхаарна гэж АНУ-ын Сангийн яамны 2021 оны санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөнд тэмдэглэжээ. 

Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй2 сар 13. 9:44

 Коронавирусний улмаас Вьетнамын анхны метроны туршилтыг хойшлуулжээ.   Коронавирусээр үүсгэгддэг халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын иргэдийг гадаадад зорчихыг хязгаарласан тул Ханой хотын метроны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй тус улсын 100 гаруй мэргэжилтэн шинэ жилийн баярын дараа Вьетнам руу буцаж ирж чадахгүй байна гэж тус улсын Тээврийн яамны мэдээлэлд дурдсан байна.   Анхны шугамыг хоёрдугаар сарын 1-нд туршиж, 20 хоног үргэлжлэх ёстой байжээ. Туршилт амжилттай болсны дараа техникийн хяналтын албанаас аюулгүй ажиллагааны гэрчилгээ олгож, Ханой хотын метроны анхны шугам арилжааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэх байв.   Вьетнамд хөнгөн метроны шугам тавих барилгын ажил 2011 онд эхэлжээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.